Гурван хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна
2016-10-25

Авлигатай тэмцэх газар энэ сарын 17-21-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 8 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 28 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Ажиллагаанд 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 57 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Шинээр 3 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

Shuud.mn
Сонин хачин