Гага шинэ шивээстэй болжээ
2016-10-25

Дуучин Лейди Гага шинэ шивээстэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр зүүн гартаа “Joanne” гэх үгийг шивүүлсэн байна. Энэхүү үг нь дуучны шинээр гаргасан цомгийн нэр аж.

 

Гага инстаграмдаа шинэхэн шивээснийхээ зургийг нийтлээд Би зүрх сэтгэлээрээ энэ цомгийг гаргасан. Үнэнийг хэлэхэд өмнө гаргасан цомгуудаас энэ цомог илүү их таалагддаг. Уран бүтээлээ муулах онцгүй хэрэг. Гэхдээ Гага гэх хүнийг энэ цомгоос илүү ихээр мэдэрч болно. Би энэ цомогт багтсан дуугаа бүгдийг нь өөрөө бичсэн. Найз залуугаасаа салсан үедээ ихэнх дуугаа бичсэн” гэж бичжээ.

 

Тэрбээр өнгөрсөн сарын эхээр таван жил үерхсэн жүжигчин Тэйлор Кеннигээс салсан билээ.

 

Хос өнгөрсөн хоёрдугаар сард сүй тавьцгааж, ирэх арваннэгдүгээр сард хуримаа хийхээр төлөвлөж байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хошигногон дээр нь бий болов уу, хажуу айлын Туяа эмээ асуугаад өг гээд байнаа
2016-10-25