Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлнэ
2016-10-26

09.00 цагт: АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг "Хөгжлийн Шийдэл" ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төсөл “Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форумыг  Туушин зочид буудалд зохион байгуулна.


10.00 цагт: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) Бүгд Найрамдах Казахстан улсын Экспорт, хөрөнгө оруулалтын үндэсний агентлаг “Казнекс Инвест”-тэй хамтран Монгол-Казахстаны бизнес уулзалтыг “Блю Скай" зочид буудалд  зохион байгуулана. Утас: 99107440


11.00 цагт: Иргэд, олон нийтийн зүгээс нийгэм, эдийн засгийн болон бусад ямар асуудлуудыг шинэ засгийн газраар шийдвэрлүүлэхийг хүсч буй талаарх олон нийтийн тандах судалгааны үр дүнг Канад улсын Элчин сайд болон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн суурин төлөөлөгч, тус байгууллагын олон нийтийн судалгааны нэгж болох Чисапик Бийч Консалтинг компаний судлаач нар Хэвлэлийн хүрээлэнд танилцуулна.


11.00 цагт: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас уулийн этгээдийн бүртгэлийн газрын сүлжээ болон гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.


11.30 цагт: Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан зургаан төлөөлөгчийн нэрийг хууль бусаар татсан асуудлаар Монгол ньюст мэдээлэл хийнэ.


11.30 цагт: “Төрийн банк” ажилчдаа хууль бусаар халсан талаар халагдсан ажилчид Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Төв аймгийн Жаргалант, Заамар суманд уул уурхайн олборлолт явуулж байгальд хохирол учруулж буй зөвшөөрөлгүй компаниудын талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.


12.00 цагт: "МОНГЕНИ" цогцолбор сургууль дээр Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Их нүүдэл" шатрын тэмцээний нээлтийн ажиллагаа болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар оролцоно. Утас: 325044


12.30 цагт: МБОИЗ-ийн дэргэдэх “Ногоон парламент” байгууллагаас шонхор шувуу болон хууль бус ан агнуурын талаарх эрх мэдэлтнүүдтэй холбоотой асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Прокурорын байгууллагын прокурор, ажилтны дунд 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулагддаг Спортын их наадмын нээлтийн ажиллагаа "Буянт-Ухаа" спорт цогцолборт  болно. Прокурорын байгууллагын 8 бүсийн бага наадмаас шалгарсан баг тамирчид спортын 8 төрлөөр өрсөлдөж аваргаа тодруулна. Энэ удаагийн их наадамд спортын зэрэг, цолтой 100-д тамирчид оролцож байгаа юм. Утас: 94949458, 91919122


 14.00 цагт: Монголын Архитекторын эвлэлийн 60 жилийн ойн баярын хурал эвлэлийн байранд болно. НИТХ-ын дарга Ц.Сандуй оролцоно.


14.30 цагт: Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсөв” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллийн дунд зохион байгуулах эхний уулзалт, хэлэлцүүлгийг “Монгол Улсын 2017 оны төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдвээр "Улаанбаатар" зочид буудалд хийнэ.


16.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс "Эрдэнэ болсон гурван сахиус" үзэсгэлэнгийн нээлт болно. Уг үзэсгэлэнд Намсрай, Гонгор, Жамсран бурхадын урьд өмнө дэлгэгдэж байгаагүй 100 гаруй үзмэрүүдийг анх удаа дэлгэн үзүүлнэ. Утас: 99259197, 326060

Shuud.mn
Сонин хачин