Талибанчуудтай холбоотой бүлэглэл халдлага үйлджээ
2016-10-26

Пакистаны Куетта хотноо байрлах цагдаагийн сургууль руу зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэн билээ. Халдлагаар амиа алдагсдын тоо 60-д хүрсэн талаар албаныхан мэдээлсэн талаар “CNN” агентлаг дамжуулав.

 

Эмнэлэгт 118 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд 42 хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Хотын дарга “Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй. Сэтгэлийн бэлтгэлтэй байх ёстой” гэж хэлжээ.

 

Куетта хотноо ямар бүлэглэл халдлага үйлдсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм. Тэгвэл эрх баригчид уг халдлагын цаана “Талибан” бүлэглэлтэй холбоотой “Лакшир и Жангуй” гэх зэвсэгт бүлэглэл байгааг тогтоосон байна. Тус бүлэглэл талибанчуудын захиалгаар халдлага үйлджээ.

 

“Лакшир и Жангуй” бүлэглэлийн зургаан дайчин сургууль руу нэвтэрчээ. Тэд бүгдээрээ тэсрэх бөмбөг суурилуулсан бүс зүүсэн байжээ. Тэдний хоёр нь амиа егүүтгэсэн бол бусдыг нь цагдаагийнхан аюулгүй болгосон байна.

 

Энэхүү бүлэглэл шийтүүдийг гол байгаа болгож, халдлага үйлддэг билээ. 2013 оны гуравдугаар сард шийтийн шашны мөргөлийн үеэр халдлага үйлдэж, 135 хүнийг хөнөөжээ. Талибанчууд тус бүлэглэлийг санхүүжүүлдэг юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин