Сайд нар нь муудалцсан салбар хөөрхий...
2016-10-26

Одоогоос гурван сарын өмнө БСШУС-ын сайдаар УИХ-ын гишүүн асан Ж.Батсуурийг томилов. Тэрээр барилгын инженер, эдийн засагч мэргэжилтэй.  Яг үнэндээ энэ яаманд Ж.Батсуурийг  сайдаар очно гэж хэн ч зүүдлээгүй байх. Гэхдээ түүний намтарт боловсролын салбартай холбогдож явсан он жилүүд байдаг юм билээ.

 

 

Харин 2016 оны наймдугаар сарын 3-нд дэд сайдаар нь өмнө нь БСШУ-ы сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр томилогдоод очив. Уг нь МАН сонгуульд ялбал Ё.Отгонбаяр Боловсролын сайд болох нээ гэсэн мессеж байсан.

 

Ингээд нэгэн цагт, хоёр ч Их хуралд тохой залган суусан “нэг анги”-ийн хоёр боловсролын салбарын нэг, хоёрдугаар хүн болоодхов оо.

 

Гэсэн чинь болдоггүй ээ. Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр хоёр лав нэг зүгт харж ажиллахгүй нь тодорхой болов. Ж.Батсуурийгаа өмнө нь энэ салбарт байснаараа Ё.Отгонбаяр нь дээрэлхээд байдаг юм уу, аль эсвэл өөрөөс нь илүү салбараа мэддэг хүн дэд сайдаар ирсэнд Ж.Батсуурь ундууцаад байдаг юм уу, бүү мэд. Юутай ч хоёр сайд бие бие рүүгээ хялалзаад удаж буй ажээ. Өнөөдөр Ё.Отгонбаяр нь хөдөөний бүх томилолтод “шидүүлсэн” шиг явааг харахад зах зухаас нь ойлгогдох биз. Үүний цаана тэдний зөрчлийг илтгэх олон үйл явц энэ яаманд өрнөж байна.

 

Чухамдаа Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр хоёр муудалцана уу, сайдна уу, хэнд ч хамаа алга. Хамгийн гол нь өдөр хоногийг ингэж өнгөрөөж суугаа сайд нар өнөөдөр юу амжуулав. Засгийн газар нь 100 хоногтойгоо золголоо. Үүнийгээ тохиолдуулсан бэлгийг БСШУСЯ лав барьж чадахгүй. Харин ч оюутны тэтгэлгээс эхлээд хасч танасан юмнууд нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн байдаг.

 

Харин хийсэн нь гэвэл өмнө нь хэвшээд байсан бага, дунд ангийн хүүхдүүдийн амралтыг хамтад нь болгож, бас л хоногийг нь хассан өөрчлөлтийг хийжээ. Одоо дунд сургуулийн хүүхдүүд арваннэгдүгээр сарын 3-наас амрахаар болов. Бас энэ аравдугаар сараас эхлэн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож эхэлнэ гэж Орон нутгийн сонгуулийн өмнө зогсоо зайгүй PR-дсан. Өөрсдийнх нь ярьж буйгаар 70 мянган хүүхдэд өгөөд ч өмнө нь хэрэгжиж байсан 72 мянган төг­рөгийн тэтгэлгийн хаана нь ч хүрэхгүй гэдгийг эцэг, эхчүүд хэлээд байгаа. Бас дээрээс нь УИХ-аар багш нарын тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмжийг танаж байхад сайд нь очоод ганц үг дуугарсангүй.

 

Үүнээс гадна спортын, соёлын салбар байна. Риогийн олимпийн дараа хоёр дасгалжуулагчийн тухай дэлхий ярив. Манай сайд л таг чиг. Шинээр батлагдсан бүтцээр БСШУС-ын яаманд соёл хариуцсан газар байх ёстой аж. Өнөөдрийг хүртэл даргыг нь ч томилоогүй байна.

 

Мөн шинжлэх ухааны салбар бий. Бүгдэд нь төрийн бодлого хэрэгтэй.

 

Гэтэл сайд нарынх нь байж байгаа царай энэ. Сайд нар дөнгөж томилогдсон. Дахиад гурван жил есөн сар ажил­лана. Тэднээс юу хүлээх вэ. Дээрх салбаруудын уналт, дампуурлыг уу?

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.БАЯР

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Болосролын систем угаасаа уначихсан шүүдээ эд нар юуч хийж чадахгүй
2016-10-27
өндөр настан багш:
Отгонбаяр хамаагүй дээр байсаан. наад Батсуурь уг нь манай нутаг санаатай юмаа ёстой хн чанаргүй жинхэнэ ТҮГЖИЛ ДЭЭ ИЙМ ХҮН ИЙМ ГЭГЭЭЛЭГ ЯАМЫГ ЯАСАН Ч АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ ХУРДАН ШИГ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ЁСТОЙ Л НӨГӨӨ 60 тербумд хандив өргөчихсөн юм болов уу даа
2016-10-27
Ard tvmen:
Naad yamand chini olon jil ajillasan turshlagatai mergejiltengvvd olon bii coyol urlagin talaar turshlagatai gazriin darga hiij baisan urlagiin hamt olniihuu ajil amidraliig sain meddeg mergejliin mergejliin shalgaltandaa deegvvr onoogoor tvrvvlsen hvmvvsee saidaar tabibal sainsan jisheene jvjigchin Bayanzul bna shalgaltand bainga tergvvldeg mergejliin sain bolobson hvchin iim hvmvvseeree said bolon gazriin darga naraa tomiloh heregtei bna
2016-10-26
Зочин:
Tiish dee.
2016-10-26
saran:
Batsuuriig saidaar tavihiig bodohod, MAN-d eruul uhaan alga bolson bololtoi... Batsuuri shuu dee! Batsuuriig Dornogoviinhon uzej chaddaggui, olon tumendee ner muutai hun. M. Enkhboldod munge atguulsan bolood said bolchdog yum boluu...Ineedtei yumaa.
2016-10-26
Зочин:
сурах бичгийн чанар гэж авах юм алга боловсролын хүрээлэнг татан буулгая
2016-10-26
Зочин:
дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийг 90 оноос өмнө байсан тэр хэвд нь оруулах хэрэгтэй болжээ цөм хөтөлбөр гэж юү вэ зугээр л бантан юи байна ,төгссөн сурагчдын ерөнхий мэдлэг гэж авах юм алгаа ёстой лам олдохгүй бол буцахдаа гэдэг замаар 26 жил тоглолоо олигтой инженер алга боллоо оросын сургалт дэлхийд шүү дээ тэнэг дарга сайдуудаа боловсролын хүрээлэн сургалтын чанарыг ёстой унагаж байна бүх удирдлагыг нь солих хэрэгтэй
2016-10-26
эцэг эх.:
энэ боловсролын систем бүр тарж уналаа. хүүхдүүдийн тухайлбал 1-5 ангийн сурах бичиг бүр авах юм алга. дахин улсын комисс гаргаж янзлахгүй бол монгл хүүхдүүд хохирч дууслаа. багш нар нь гэрт нь 20ширхэг жишээ, тоо, 5 хуудас монгол хэлний хичээлд даалгавар өгч шүлэг зохиолгож эссээ бичүүлж байна . англи хэлний 5-р ангийн номонд нэг ч үг үсэг байхгүй зөвхөн зураг яг зургийн хичээлийн ном шиг. Гантөмөр шэж Япогнд техникум төгссөн боловсролгүй хүн Монголыг өсвөр үе шинжлэх ухаантай нь аллаа.
2016-10-26
зочин:
Ер нь сайдын албан тушаалыг улстөрийн биш жинхэнэ төрийн албан тушаал болгоогүй цагт иймэрхүү дүр зураг үргэлжилсээр байх болно.
2016-10-26
зочин:
Ер нь сайдын албан тушаалыг улстөрийн биш жинхэнэ төрийн албан тушаал болгоогүй цагт иймэрхүү дүр зураг үргэлжилсээр байх болно.
2016-10-26
Зочин:
otgonbayar iluu iluu mungu idsen baih gehdee iluu
2016-10-26
ТҮЛХЭЭД УНАГАА НААДАХАА:
ЧАВГАНЦ ЦАРАЙТАЙ ПАЛ ПАЛ ХИЙСЭН ЯРИАТАЙ БОЛОВСРОЛ МУУТАЙ ЗАН ХАРИЛЦААГНЫ ДОГОЛДОЛТОЙ ИЙМ АМЬТАН ДАНДАА ЯАГААД ДАРГА БОЛООД БДАГ ЮМ БОЛ ДОО
2016-10-26
Энхтөгс:
Ганц нэг нь Отгонбаяр сайхан
2016-10-26
Г.Батнасан:
Нөгөө алдарт 60 тэрбумд Батсуурь нь арай илүү хувь нэмэр оруулсан юм болов уу? Уг нь боловсролын салбар толгойдоо хэдэн тэр бумтай ч халаасандаа сохор зоосгүй МОНГОЛ олон бий дээ. Харамсалтай нь тэд Намын удирдлагын хараанд даан ч өртөхгүй. Учир нь гялайх зүйл нь ил биш далд байдаг.
2016-10-26
зочин:
батсуурь орон нутгын сонгуулийн өмнө сургуулиудаар явсан аймаар зах харьцааны доголдолтой хүн байна лээ би салбарын чинь сайд байна гээд л нөгөө муу хэдэн багш нарыг загнаад л ярвайчихаад л
2016-10-26
зочин:
батсуурь орон нутгын сонгуулийн өмнө сургуулиудаар явсан аймаар зах харьцааны доголдолтой хүн байна лээ би салбарын чинь сайд байна гээд л нөгөө муу хэдэн багш нарыг загнаад л ярвайчихаад л
2016-10-26
Иргэн:
Ер нь төрд гарсан бүх хүмүүс ганц нэг хүнээс бусад нь бүгд муухай.
2016-10-26
Энхтөгс:
Ганц нэг нь Отгонбаяр сайхан
zochin:
tosob mongo chin hetduu bna. ene ded saidaa tataachee. yamand toriin nariin geed nohor bna sh u de. deer n hoorondoo taarahgui baigaa bol turgen asuudliig shiidmeer ym
2016-10-26
OYU:
Ulsiig luibardsan Otgonbayariig zailuul bAS L HULGAICH sh dee
2016-10-26
нэргүй:
Салбараа бодож бгаа бол Отгонбаяр сайдаар сайдыг нь хийлгээч
2016-10-26
Zochin:
Otgonbayr said l jinhene said hiih ustoi sh u de Ugaasaa uaj Suuri saidttai ajillah . be dee Uhaaniig ni gutsehgui sh u de Otgonbayr chin ondoo hun sh u de
2016-10-26
Зочин:
отгоо сайн юм бол энэ салбарыг сайн болгохгүй юугаа хийгээд байсан юм самраа биздээ түүгээрч тогтохгүй авилгал нэхэж дээрэм хийсэн хэрэгт орооцолдсондоо батсуурь ямарч гэсэн нэг аймгийг хөл дээр босгоод хөгжих замруу оруулсан хүн
2016-10-26
Зочин:
Тэд хэн нь ч юм хийх чадвар, сэтгэлгээтэй улс биш. Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбар унасан дээрээ бүр унана.Эд урьд нь юу хийлээ.?
2016-10-26
8989:
цөм хөтөлбөр гэдгээ эргэж хараач хүүхэд цөөнтэй сургуульд энэ чинь тохирохгүй багш нар ажилгүй болж бна
2016-10-26
гайхшрал:
Уг нь энэ салбар эрдэмтэн мэргэд боловсролтноороо тэргүүлэх хальгаж цалгих салбар. Сайд олдохгүй байна гэдэг нь үнэн гаыхмаар гажиг үзэгдэл. Мөнгөтэй нь сайд болдог учир л эрдэм ном хөөсөн нь мөнгө цуглуулж чадаагүй чадахгүй тэдэнд тийм ойлголт хэзээ ч байхгүй. Нөгөө талаасаа боловсролын салбарыхан олуулаа мөртөө хүлцэнгүй дайвамтгай далдагнуур сайд дарга нар нь гараад буруу зөрүү юм хийсээр байтал учиргүй магтан дуулаад хэрэгжүүлнэ гэж самраад дараа нь шилийг нь харсан хойно түүн шиг булай бузар байгаагүй гээд матарын нулимс унагадаг өөдгүй зантай хувиа хичээсэн бэртэгчин улс
2016-10-26
Зочин:
Баттсуурь чинь Түгжил шүүдээ боловсрол гэдэг салбар унаад 26 жил болж байна. МАН-ыг устгасан цагт бид хөгжил дэвшилдээ хүрнэ
2016-10-26
БАГШ:
ОТГОО САЙД ЮУУН БАТСУУРЬ ВЭ 1000 дахин илүү шүүдээ БОЛОВСРОЛ МЭДЛЭГ ЧАДВАР БҮХ ЗҮЙЛЭЭРЭЭ батсуурийн саяны багш нарын баяр дээр тэр үг хэлж байгаагийнь хардаа хошин шог болсон багш бид ийм хүнээр удирдуулахч гэж дээ гэж бүгдл хэлж байсан энэ 2 -г соличих юмсан болдог бол кк
2016-10-26
Зочин:
Tiish dee.
ХЭХЭ:
ЮУ ҮНЭН ТЭР ҮНЭН ХӨДӨЛГӨХ ТУТАМ ДУНДААС НЬ МӨНГӨ УНАХ БОЛОМЖ ИХЭСДЭГ ЮМ БАЙНА Л ДАА
2016-10-26
багш:
Отгонбаяр нь 100 илүү.энэ батсуурь бол үнэхээр сул хүн.Гантөмөр бол мундаг ажилласан шүү харин.
2016-10-26
Зочин:
Боловсролыг Гантөмөр, Насанбаяр 2 самарч хаяад зайлсан. Одоо маш чадвартай хүн л аварна даа. Тэхгүй бол улс ч уруудах замдаа шуударна
2016-10-26
ХЭХЭ:
ЮУ ҮНЭН ТЭР ҮНЭН ХӨДӨЛГӨХ ТУТАМ ДУНДААС НЬ МӨНГӨ УНАХ БОЛОМЖ ИХЭСДЭГ ЮМ БАЙНА Л ДАА
Зочин:
Боловсролыг Гантөмөр, Насанбаяр 2 самарч хаяад зайлсан. Одоо маш чадвартай хүн л аварна даа. Тэхгүй бол улс ч уруудах замдаа шуударна
2016-10-26
Зочин:
Отгонбаяр нь энэ олби оготоно шиг нөхрөөсөө хамаагүй дээр л дээ. Гэхдээ АТГ-тай асуудал үүсгэсэн учраас л тавигдаагүй болов уу
2016-10-26
нэргүй:
Салбараа бодож бгаа бол Отгонбаяр сайдаар сайдыг нь хийлгээч
Zochin:
Otgonbayr said l jinhene said hiih ustoi sh u de Ugaasaa uaj Suuri saidttai ajillah . be dee Uhaaniig ni gutsehgui sh u de Otgonbayr chin ondoo hun sh u de