Согтуу 41 жолоочийг илрүүлжээ
2016-10-26

Замын цагдаагийн байгууллагад өчигдөр 426 дуудлага, мэдээ мэдээлэл иржээ. Үүний  342 нь зам тээврийн ослын дуудлага байв. Зам тээврийн ослын улмаас 13 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. 

 

Мөн өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ. 


Тухайлбал, Сонгинорхайрхан дүүргийн нутаг Баянхошууны замдH.Sonata маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, Kia Bongo маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй Б-г гэмтээсэн байна.

 

Бас Орбитын замд H.Sonata маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 03 настай эрэгтэй Ө-г гэмтээжээ.

Shuud.mn
Сонин хачин