Орон нутгийн зам халтиргаа ихтэй байна
2016-10-26

Цас орж, шуурсаны улмаас орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсээд байна. Хойд чиглэлд Дархан, Сэлэнгэ, Орхон аймаг, зүүн чиглэлд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг, Багахангай, Төв аймгийн Баян сум хүртэлх чиглэлийн замууд халтиргаа гулгаа ихтэй, зам тээврийн осол гарч болзошгүй нөхцөл байдалтай байна.

 

 

Тиймээс дээрх чиглэлийг зорьж буй тээвэрчид, жолооч та бүхэн аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин