Д.Энхцэцэг: Гадаад паспортын нөөц хангалттай бий
2016-10-26

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын дарга Д.Энхцэцэгээс дараах тодруулгыг авлаа.

-Гадаад паспортын бэлдэцийн нөөц хангалттай бий юу?

-Энэ онд 160 мянган паспортын бэлдэц авах гэрээг Герман улстай хийсэн. Үүний 80 мянган  нь манайд ирсэн. Одоо үйлчилгээ үзүүлж байна. Арваннэгдүгээр сарын 2-ноос хойш дараагийн 80 мянган паспортын бэлдэц ирнэ. Тэгэхээр нөөц хангаллтай байгаа гэж ойлгож болно.

-Бэлдэц хомсдсоноос ачаалал үүссэн. Үйл ажиллагаа хэвийн болсон уу?

-Өмнөх жилүүдэд зуны улиралд ачаалал өндөр байдаг ч арван сарын дундуур иргэдийн ачаалал буурдаг байв. Гэтэл энэ онд буурахгүй байна. Гэхдээ бид өдөрт 700-1000 иргэний хүсэлтийг хүлээн авч, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.

-Иргэний бүртгэлийн сервер гацсан, сүлжээ унасан гэх мэдээ гараад байсан?

- Тийм зүйл болоогүй. Ташаа мэдээлэл гарсан байна.

-Өдөрт хичнээн иргэн гадаад паспорт захиалж байна вэ?

-Өдөрт 1800 орчим иргэн гадаад паспорт захиалж байна. Сүүлийн гурван сарын хугацаанд 94 мянган хүн гадаад паспорт шинээр захиалан авсан.

-Ирэх долоо хоногоос Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын захиалга авна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд “Мишээл”, “Драгон”, “Дүнжингарав” гэсэн гурван үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн нэг цонхны үйлчилгээнээр дамжуулан гадаад паспортын захиалгыг авахаар болсон. Энэ төвүүдэд дүүрэг хамаарахгүй гадаад паспортын захиалгыг авах юм. Мөн гадаад паспортын сунгалтыг ОӨУБЕГ-ын үйлчилгээний хэлтэст хийхээс гадна тухайн иргэн өөрийн оршин суугаа дүүрэгтээ хандан сунгалтаа хийлгэх боломжтой юм. Ингэснээр ОӨУБЕГ-ын үйлчилгээний хэлтэст үүсдэг дараалал багасна гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

-Дээрхи төвүүдэд сунгалт хийгдэх үү?

-Гадаад паспортын хугацааны сунгалтыг хийхгүй.  ОӨУБЕГ-ын гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулна.

-Манай улсад гадаад паспорттой хичнээн иргэн бий вэ?

-Нийтдээ 1 сая 300 орчим мянган хүн гадаад паспорттой гэсэн судалгаа бий. 2000 онд нэг сая 975 мянган иргэн гадаад паспорт авсан байгаа юм. Өнөөдрийн байдлаар хүчинтэй байгаа нь 1 сая 330 мянган иргэн байна. Бусад 600 гаруй мянга нь хугацаа нь дуусаад хүчингүй болсон байх жишээтэй.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
duurgiin burtgeliin heltsuuded sungaj bolj bgaa bol 3 n tov deer bas bolno shdee ug ni hiivel
2016-10-27
Зочин:
Ene avgaig zailuulaaguimuu. AN -aas urvaad MAN d orchihson uu. Samarch ogno doo zalilan hiideg avgai.
2016-10-26
zochin:
balai avgai daa
2016-10-26
Pasport.:
Mongoliin gadaad pasport geheeree deer yeiin 12 mungunii devter shig nimgen. Gadaadiinhanii pasport slovari shig zuzaan baih yum. EREEN hed yavaad l duuschina. Dor hayj 60 huudastai hiij boldoggui yumuu. tegvel haana kaanaa achaalal bagasmaar yum. Yahav une nemegdene biz. Uuniig shiidchih mal alga uu

hal hal
2016-10-26
Зочиг:
Содхүү энэ авгайг халаагүй байгаа юм уу? Хамгийн түрүүнд халах ёстой хүн шүү.
2016-10-26
Зочин:
hal hal