Төсөв тойрсон нэмэгдэл
2016-10-27

 

Ирэх оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг УИХ-аар өрнөж байна. Гишүүд төсвийн төсөл, дагалдах хуулиудын заалт нэг бүр дээр нухацтай хандаж байгаа юм.  2.5 их наядын алдагтай ирэх оны төсвөөс уг нь таналт хийхийг Засгийн газар дайж, УИХ-д өргөн барьсан. Гэвч эрхэм гишүүд таналт, хасалтыг үл ойшоон, харин нь өөрсдийн тойрог, салбарынхаа төсвийг  нэмэгдүүлэхээр хичээн ажиллаж байна.

 

Нэгэнтээ мөнгө санхүүгийн хямралтай энэ үед салбаруудад Засгийн газар эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байхаар хуваарилан тооцсон байх. Гэхдээ  тухайн ажлыг гүйцэтгэхэд  одоогийн төсөвлөхөөр хуваарилсан мөнгө нь аманд ч үгүй, хамарт ч үгүй гэгч болж, үлдэгдэл санхүүжилтийг босгох эрэлд гарах, эвсээс гүйцэтгэлт дутуу хийгдэх асуудал үүсээд байгаа аж.  Ер нь он дамжин ажлын гүйцэтгэл нь дуусаагүй, дутуу орхигдсон, гэхдээ жил бүрийн төсөвт мөнгө тусгуулсаар ирсэн төсвийн дуусгаагүй объектууд олон байгаа. Энэ нь өнөөх жил бүрийн төсөвлөсөн мөнгө хүрэлцээгүйгээс санхүүжилт саатлаа гэх нэрийдлээр “онд оролгүй” олон жил саатсаны нэг илрэл биз. Нөгөөтэйгүүр хариуцагч тал нэгэнтээ санхүүжилт хүрэлцэхгүй болохоор төсөвлөсөн мөнгийг нь зарцуулсан гэх “нэр зүүн” шамшигдуулж, тухайн объектоо царцаагаад байдаг сөрөг талтай. Үүнийг олон нийтээр мэддэг хэдий  ч төсөв захирагч, ажил гүйцэтгэгч зэрэг олон шат дамжлага өөр өөрсдийн тайлбараа хийн ам хаачихдаг.

 

Өнөөдрийн тухайд 76 тойргоос сонгогдсон шинэ парламентчид  өөр өөрсдийн тойрогтоо ахиухан төсөв төвлөрүүлэхээр тал талаас саналаа нэмсээр байна. Ирэх дөрвөн жил ч энэ байдал үргэлжлэх биз. Тухайлахад Ой хамгаалах, хортон шавьж устгахад  нийтдээ 3 тэрбум төгрөг төсөвлөсөн юм билээ. Гэвч энэ нь  хортон шавьжийг бүрэн устгаж, ойг цэвэрлэж чадахгүй. Ойг цэвэрлэж, хортон шавьжийг бүрэн устгахад 12 тэрбум шаардлагатай гэж салбарынхан хэлсэн. Тиймээс  Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг нарын гишүүний гаргасан  9 тэрбумыг нэмэх санал Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор дэмжигдлээ.  Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2017 оны төсвийг хэлэлцэхэд монгол контент судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайдын багцад 650 сая төгрөг нэмж тусгах санал нь олонхийн дэмжлэг авлаа.

 

Цаашлаад цэргийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийг урьд нь цалин хөлснийх нь дунджаар тооцож олгодог байсан бол ирэх оны улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөлд тэтгэмжийг үндсэн цалингийнх нь дунджаар тооцож олгодог байхаар тусгажээ. Ингэснээр батлан хамгаалах, хилийн цэрэг, тагнуул, онцгой байдлын зэрэг төрийн тусгай албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийн хэмжээ өмнөхөөс 46-48.5 хувиар буурах юм. Харин үүнийг Аюулгүй байдлын байнгын хорооны  гишүүд зад  шүүмжлэв.  Байнгын хорооны гишүүд  “хэдийгээр улс орны эдийн засаг хямралтай, төсөв санхүү хүнд байгаа ч гэлээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй гэсэн улс төрийн шийдэл гараад байхад улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчдад олгодог тэтгэвэр тэтгэмжийг бууруулах саналыг удаа дараа оруулж ирж байгаа нь хариуцлагагүй явдал гэдгийг онцолж байлаа.  Тиймээс гишүүд энэ хуулийн төслийг  хууль санаачлагч Засгийн газарт буцаахаар санал нэгдсэн юм.  Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг 10 тэрбум төгрөгөөр нэмж тусгах, Онцгой байдлын ерөнхий газрын давтан сургалтын төвийн үйл ажиллагаа, тусгай хувцас хэрэгсэл авахад шаардагдах хөрөнгийг төсөвт нэмж тусгахаар болов.

 

Ийнхүү Засгийн газрын хэмнэлт талаар болж байх шиг байна.  Гэхдээ  эдийн засаг хүндрэлтэй, мөнгө хомсдолтой энэ үед шаардлагагүй зарим ажлыг хасах санал ч гарч байгаа. Ямартай ч 2017 оны төсөв батлагдах үед алдагдал нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй.  УИХ ч ирээдүйгээс орж ирэх мөнгөө бодитой тооцоолж, гүйцэтгэх засаглалдаа   чиглэл өгөх биз.

 

Н.Энхлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сүүлийн жилүүдэд царцсан гэгдэх барьж дуусаагүй барилгууд хаа саагүй л байна.Царцахаараа төсөв нь улам л нэмэгдээд байдаг бололтой.Үүнээс нэг ангижрах нь зөв л юм шиг байгаа юм.
2016-10-28
Зочин:
МАН ТӨСӨВИИН МӨНГӨНӨӨС ЦЭВЭРХЭН ХУЛГАИ ХИИЖ СУРСАН ГАРУУД Ш ДЭЭ
2016-10-28
зочин:
Улс орныхоо төсвийг юу ч үгүй ховх сорсон үр хүүхэд эх орон ирээдүйгээ бодоогүй хувалз ардчилсан нам төрийн эрхэнд гарах болгондоо эх ороноо самардаг ханаж цадахаа мэдэхгүй эдний балгийг ардын нам залруулах гэж дөрвөн жил гүрийхэд ард түмэн ойлгохгүй дахиад л Ан-г сонгодог ингэхээр бүгд ухаантай байцгаая нэг бол УИХгүй гайгүй ганц ерөнхийлөгчтөй болоё
2016-10-27
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН НУРААНА,БУЦААНА. Одоо байгаа ЧАДВАР нь л ЭНЭ. АН-ыхан БҮТЭЭНЭ,БОСГОНО.Угаас эх орноо бодсондоо ТЭР. Эвдэрхий замтайгаа ,Эрдэнэтээ Орост өгөөд, Өндөр настан ,хүүхдээ ялгаварлаад,Их Хятадаас мөнгө зээлж эх нутгаасаа барьцаалж, ЭНХБОЛД-МИЕЭгийн бодлоор явах уу. Энэ бүхнийг санагтун.
2016-10-27