Сургуульд халдлага үйлдэж, 28 хүнийг хөнөөжээ
2016-10-27

 

Сирийн Алеппо хотоос 40 км-ийн цаана байрлах Идлиб хот дахь дунд сургуульд террористууд халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас 28 хүн амиа алджээ.

 

Амиа алдагсдын 22 нь 9-12 насны хүүхдүүд байсан гэнэ. Энэ тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн захирал Энтони Лэйк мэдэгдэж, халдлага үйлдсэн террористуудыг буруутгасан байна.

 

Халдлагын цаана ямар террорист бүлэглэл байгаа нь тодорхойгүй байгаа ч эрх баригчид халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн хэмээн мэдэгдэж, хариугаа авахаа илэрхийллээ.

 

Уг халдлагаас хоёр өдрийн өмнө террористууд Пакистаны Куетта хотноо байрлах цэргийн сургууль руу халдаж, 60 хүнийг хөнөөсөн билээ. Уг халдлагыг талибанчууд захиалсан нь тогтоогдсон юм.

 

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин