Майкл Фелпс хуримаа хийжээ
2016-10-27

Усан сэлэлтийн алдарт тамирчин, олимп болон дэлхийн аварга Майкл Фелпс хуримаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн 2013 оноос болзож эхэлсэн Николь Жонсонтой гэрлэсэн байна.

 

Хос Аризона мужийн Парадай Валлид хуримаа хийжээ. Тамирчин эр “TMZ” сайтад яриа өгөхдөө “Надад сайхан байна. Би гэр бүлийнхээ хайраар аз жаргалаар дүүрэн байна” гэж хэлжээ.

 

Тэд өнгөрсөн тавдугаар сарын 5-нд Бумер Роберт Фелпс гэх хүүтэй болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин