Хонины махны үнэ буурчээ
2016-10-27

Үндэсний Статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ.

 

Энэ сарын дөрөв дахь долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 3950 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5160

 

төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.9 хувиар буюу 205 төгрөгөөр, хонины цул махны үнэ 4.4 хувиар буюу 230 төгрөгөөр тус тус буурсан байлаа.

 

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөг байна.  Харин хонины мах “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5300 төгрөгөөр худалдаалж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Худлаа аашна биз. Хүчит шонхор дээр хонь 1кг нь 2800-3100 байна лээ. Үхрийнх 3000. Ингэж малчидаа хошгоруулж малыг нь нядлуулахаа болиоч
2016-10-27