Хилэнт дүртэй бурхадыг үзэсгэлэнд дэлгэжээ
2016-10-28

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс “Арван хангал” цуврал үзэсгэлэнг нээж буй юм. Энэ удаад “Эрдэнэ болсон гурван сахиус” үзэсгэлэнг нээлээ.

 

Бурханы шашинд “Арван хангал” гэж алдаршсан Жигжид, Очирваань, Гомбо Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба хэмээх хилэнт дүртэй бурхад байдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд өмнө нь олон нийтэд дэлгэн үзүүлээгүй хангал бурхад болох Баян Намсрай, Улаан сахиус буюу Жамсран, Цагаан итгэл буюу Гонгор бурхадын баримал, зурмал бүтээлийг дэлгэжээ. Баян Намсрай, Гонгор сахиус нь эд баялаг арвижуулах, Жамсран сахиус нь цэргийн үйл хэрэг, дайн тулаанд хамгаалагч сахиус хэмээн Монголчууд шүтэж ирсэн.

 

Эдгээр үзмэр нь XIX зуунд холбогдох бөгөөд ихэнх нь нэр нь үл мэдэгдэх урчуудын зуу гаруй бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэсэн байна.

 

Үзэсгэлэн энэ сарын 26-наас ирэх сарын 26-ныг хүртэл сарын хугацаанд олон нийтийн хүртээл болно.

 

Г.Тэгшсүрэн

 

Гэрэл зургийг MPA.mn

Shuud.mn
Сонин хачин