Жүдочдын өдөр тохиож байна
2016-10-28

Дэлхийн жүдочдын өдөр өнөөдөр тохиож байна. 2011 оноос хойш дэлхийн жүдогийн өдрийг тэмдэглэж иржээ. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас зохион байгуулж байгаа “MNUE OPEN 2016” жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны барилдаан эхэллээ. 

 

 

Тус тэмцээнийг Монголын Жүдо бөхийн холбоо, МУБИС, Монголын оюутны спортын холбоод хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү тэмцээнд нийт 14 Их дээд сургуулийн 174 тамирчид өрсөлдөж байна.

Shuud.mn
Сонин хачин