Авлигатай тэмцэх хөтөлбөрийг хэлэлцэж байна
2016-10-28

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 52.7 хувийн ирцтэйгээр 10.48 цагт эхлэв. УИХ-ын дарга М.Энхболд “Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.47 минутад эхэлсэн. Өнөөдөр 1 минутаар хоцорч эхэллээ. УИХ дахь намын бүлгийн дарга нар гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхэд анхаараарай” хэмээн сануулав.

 

Ингээд  чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан батлав.  Хуралдаанаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байнгын хорооны дүгнэлтийг танилцууллаа.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин