Хиларигийн төлөө үнэгүй тоглолт хийжээ
2016-10-28

Дуучин, жүжигчин Женнифер Лопез өчигдөр Миами хотноо үнэгүй тоглолт хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Хилари Клинтоны кампанит ажилд зориулж Лопез ийнхүү үнэгүй тоглолт хийсэн байна.

 

Дуучин “Тун удахгүй энэ улс шинэ Ерөнхийлөгчтэй боллоо. Мэдээж хэрэг би Хиларигийн төлөө саналаа өгнө. Түүнийг дэмжээрэй. Би түүнийг дэмжиж, үзэл бодлыг нь хүндэтгэж буй учир тоглолтоо хийсэн. Түүнийг дэмжих миний сэтгэл хязгааргүй” гэж хэлжээ.

 

Уг тоглолтыг 2000 хүн үзсэн байна. Тоглолтын дараа Хилари твиттертээ “Баярлалаа. Сэтгэл их хөдөллөө” гэж жиргэжээ.

 

Лопезоос гадна реппер Жей Зи болон дуучин Кейти Перри нар ирэх долоо хоногт Нью Йорк, Лас Вегас хотноо үнэгүй тоглолт хийхээр болсон юм.

 

Трамп “Хилари ялалт байгуулахын тулд дуучдад хэтэрхий их мөнгийг зарцуулж байна” гэж мэдэгджээ. Уг мэдэгдлийн хариуд Хилари “Би дуучдад нэг ч доллар өгөөгүй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин