Шатсан цогцос олджээ
2016-10-28

 

Баянгол дүүргийн 20 дугаар хороо БҮК-ын замын урд, төв дулааны шугамны орчмоос энэ сарын 24-нд хэн болох нь тодорхойгүй, шатсан цогцос олджээ. Шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь “0II” дугаар бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон  байна.

 

Хэргийн газраас “LEE” гэх бичигтэй бор шар өнгийн метал товч 1 ширхэг, өмдний тэлээний байж болзошгүй төмөр горхи 6 ширхэг, шатаж хэлбэр дүрс нь алдагдсан өмдний тэлээний арал 1 ширхэг зэрэг эд зүйлсийг цагдаагийн байгууллага олжээ.

 

Дээрхи нас барсан хүнийг таньж мэдэх хүн байвал Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 94945409, 89003747 дугаарын утсанд хандана уу.

Shuud.mn
Сонин хачин
Medrelee xend gaixuulac geed bgaan
2020-08-04
Зочин:
Наадах чинь цусны бүлэг, эд зүйлсээрээ бол яг би байнаштэ.
2016-10-29
Medrelee xend gaixuulac geed bgaan