”Алтан намар”-ын гала тоглолт өнөөдөр болно
2016-10-29

"Алтан намар 2016” хөгжмийн зохиолчдын 35 дахь удаагийн наадам  энэ сарын 27-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад нээлтээ хийсэн билээ. Нээлтийн арга хэмжээг Д.Цэдэвийн шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Алтан намар” дуугаар ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад 35 дахь жилдээ дуулж нээсэн юм.

 

Тус наамдын шилдэгийн шилдэг, шинэ бүтээлүүдийн гала тоглолт өнөөдөр 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно. Тоглолтонд Улсын филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар нар удирдан үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ.


Тоглолтын тасалбарыг Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна. 

Shuud.mn
Сонин хачин