Тахиа өдөр
2016-10-30

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 30. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын Билгийн тооллын битүүн. Адъяа гараг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин