Пак Ын Хэг төрийн нууц задруулсан хэмээн буруутгав
2016-11-01

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэг төрийн нууц задруулсан хэмээн буруутгаж, нийслэл Сөүл хотноо гуравдахь өдрөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж байна. Жагсаалд ойролцоогоор 28 мянган хүн нэгджээ.  Жагсагчид Ерөнхийлөгчөө огцорч, түүнийг хуулийн дагуу шийтгэхийг шаардаж буй юм.

 

Пак Ын Хэ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хэлэх үгээ дотны найз Чой Сүн-силд хянуулдаг байжээ. Мөн тэрбээр 2014 онд Чежү арлын ойролцоо осолдсон “Севол” хөлгийн асуудлаар дотны найзтайгаа найман цаг хэлэлцсэн болохыг сөрөг хүчнээс мэдээллээ.  Ослоор 300 хүн амиа алдсан юм.

 

Өнөөг хүртэл дээрх асуудлаар Ерөнхийлөгч мэдээлэл хийхгүй байгаа нь иргэдийн дургүйцлийг хүргэх болжээ. Мөн Ерөнхийлөгчийн дэмжигчдийн тоо 14 хувиар буурсан болохыг “Gallup Korea” байгууллагаас мэдээлсэн байна. Тус байгууллага мэдээлэхдээ “Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийг нийт иргэдийн 43 хувь нь дэмждэг байсан” гэв. 

 

Эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан Канадад гэр бүлийнхээ хамтаар амьдарч буй Чой Сүн-сил өчигдөр эх орондоо иржээ. Тэрбээр “Би мэдээлэл хийхэд бэлэн” гэж мэдэгдсэн байна. 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Үгий нь хянаж засдаг байсан хэргийн эзэн эмэгтэй бөө бөгөөд боловсролгүй нэгэн гэнэ. Тэгээд бас эцэг нь будда, христ, католикийн сургааль хольсон буруу урсгалын үндэслэгч бөгөөд эхийгээ алдсан хэцүү үед нь худал үнэн тайвшруулж ойртсон хүн юм бна. Пакийн эцэг үүнийг мэдчихээд охиноосоо түүнийг холдуулах даалгавар өгсөн ч удалгүй өөрөө алуулсанаар нөгөө өвгөн Пакийн зөвлөх болтлоо ойртсон гэнэ. Энэ найз авгай бол тэр өвгөний 5дахь эхнэрийнх нь охин. Пак тэдний утсан хүшхэлдэй боож бсан гэнэ. Яг Насанбаяр мэтийн хүмүүс Мүүний гар хөл болж байсны адил. Ингэж төрийн хэрэгт оролцдог бна. Тиймээс буруу урсгалаас болгоомжлох хэрэгтэй гэсэн үг болохоос хүний шашин шүтэх эрхийг хязгаарла гэсэн үг биш шүү.
2016-11-01
Зочин:
МАНАЙ УЛС ТӨРЧИД ҮГЭЭ ХЯНУУЛЖ ҮГ ҮСГИЙН АЛДААГАА ЗАСУЛАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ХӨӨРХИЙ, МАНАЙ УЛС ТӨРЧДИЙГ ҮГЭЭ БУСДААР ХЯНУУЛСАН ГЭЖ БИТГИЙ БААЛААРАЙ
2016-11-01
зочин:
Манай монголд энэнээс том хэргийг ч тоодоггүй юмаа, томчууд нь юун үгээ хянуулах, тэр бол юу ч биш байх.
2016-11-01