Ким Чен Уны гэргий жирэмсэн болжээ
2016-11-01

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гэргий Ри Соль Жу жирэмсэн хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэргүүн хатагтай зургаан сартай гэнэ. Тэрбээр өнгөрсөн оны долоодугаар сараас хойш олны өмнө гараагүй билээ. Түүнийг жирэмсэн болсон гэх мэдээллийг эрх баригч Хөдөлмөрийн намын нөлөө бүхий эрхмүүд баталсан талаар “KCNA” агентлаг уламжлав.

 

Дуучин мэргэжилтэй Ри Соль Жу 2009 оны аравдугаар сард удирдагч Ким Чен Ирийн хүү Ким Чен Унтай хуримаа хийж, 2010 онд хос охинтой болсон билээ.

 

Хэвлэлүүд түүнийг 2013, 2014 онд хүү, охинтой болсон хэмээн мэдээлж байсан ч уг мэдээллийг Пхеньян батлаагүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сайхан бүсгүй байна. Рольдоо итгэж байж цаазлуулах вий дээ хөөрхий.
2016-11-02
Зочин:
Baahan umd baataruud kk
2016-11-02
unshigch:
yanaa daraagiin ueiin 4 deh daranguilagch garch irehnee
2016-11-02
зочин:
Цаазалчих вий дээ
2016-11-01