Хунтайж ирэх сард хаан болно
2016-11-01

 

Тайландын хаан ширээнд хамгийн удаан заларсан сүр жавхлант эзэн хаан Бумибол Адульядет өнгөрсөн сард 88 насандаа таалал төгссөн билээ. Тэгвэл тун удахгүй хунтайж хаан ширээнд залрахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Угсаа залгамжлах хунтайж 64 настай Маха Вачиралонгкорныг ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хаан ширээнд залрахаар болсон талаар Хааны ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Энэ өдөр бүх нийтээрээ амрах бөгөөд аюулгүй байдлын хүрээнд нийслэл Бангкок хотыг армийнхан хамгаалахаар болсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин