АН-ын бүлэг хэлэлцүүлэг зохион байгууллаа
2016-11-01

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2016.11.01/ Төрийн ордноо зохион байгууллаа.

 

 

Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа удирдан явуулсан бөгөөд Сангийн яам, Монголбанкны удирдлагууд болон эрдэмтэн судлаач, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

 

 

Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Статистик судалгааны газрын захирал Д.Ган-Очир Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Танилцуулгатай холбогдуулан оролцогчид мөнгөний бодлогын баримт бичигт валютын нөөц, ханшийн тогтвортой байдлыг хэрхэн хангах, эдийн засгийн өсөлтийн сааралтын төлөв байдал, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд бусад бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдуулсан талаар тодруулж, саналаа илэрхийлсэн юм.

 

 

Эдийн засгийн өсөлт 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1.4 хувь болж саарч, ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 2.6 нэгж хувиар нэмэгдэн 10.4 хувь болж сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт уул уурхайн бус салбарт эерэг нөлөө үзүүлснээр эдийн засгийн өсөлт 2016 онд 0-1 хувь, 2017 онд 2-3 хувь байх төлөвтэй байна. Манай улсын эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан (ОУВС) 2016 онд харгалзан 0.7 хувь, 0.4 хувь байхаар таамагласан бол 2017 оны хувьд 2.7 хувь, 2.5 хувь байхаар төсөөлөөд байгаа талаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв. Мөн тэрбээр ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан уян хатан бодлого баримтлах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

 

 

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
evropiin tov bankiig irged n yagaad ondor huutei bolohiig huleedeg baina zeel or bish baih bolomjtoi argiig neesen zohiogchiig nevtruulev uu
2016-11-02
ichij uheesei:
GAZARIIN DEER CH DOORCH BAYLAGUI HERNE ARD OLNOO HAMGAALAD DELHIITEI ALALTSAJ 30 SAY IRGENEE AVAD YAVDAG ULS BAIHAD ASAR IH BAYLAGTAI HER NI 3 HAN SAY IRGENEE URUND SHUMBUULJ ULSAA SUIRUULSEN ENE ULS TURCHID YAANA DA HUURHIIS ICHEED UHEH UDUR IRNEE
2016-11-01
bitii sha peskanuud:
YU NI HYMARCHAAD BGAAN AMIDARAL BOLJ L BNA SHDEE ODO SERTSGEE ALIIN BOLGON HII HOOSON HOOS IDEJ SUUH GSIIN DARGA NAR TSUSLAH YUM NI BAGASAAD IRHEER HYMRAL BOLDIIMUU. DELHII DEER MONGOLOOS UUR HAANA HEN INGEJ DURAARAA DURGIJ DUND CHUMGUURUU JIRGEJ BNA AIN .NEG IIMERHUU ORCHIND BJ CHADAHGUUI HYMRAAD BGAA NI ZAILOO JAPAND OCHIJ ILJIG BOL
2016-11-01
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-11-01