Монгол охин Дэлхийн аварга боллоо
2016-11-02

 

Өсвөр, залуучуудын ДАШТ-ий блиц төрлийн тэмцээн Турк улсын Измир хотноо болж өндөрлөлөө. Тэмцээний 11 хүртэлх насны охидын ангилалд Монгол Улсын тамирчин Энхболдын ХҮСЛЭН 9 тоглосноос 6 хожиж, 3 тэнцэн 15 оноогоор нийт оролцсон 28 тамирчныг манлайлан, Дэлхийн аваргын алтан медалийн болзол хангалаа. Мөн энэ насны ангилалд өрсөлдсөн Нямхүүгийн НАЛЖОРМАА 14 оноогоор хүрэл медаль хүртэж байна. Мөнгөн медалийг ОХУ-ын С.Апросимова авчээ.

 

Харин 14 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн дэлхийн даамын холбооны дэд мастер Баярын МИШЭЭЛ 12 оноогоор хүрэл медалийн болзол хангасан байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Баяр хүргэе мундаг охиндоо.
2021-12-17
зочин:
Аваргадаа болон медаль авсан бүх тамирчиддаа баярлалаа.Баяр хүргэе.Хар нялхаараа эх орныхоо алдрыг дуурсгаж байна гэдэг ховор хувь заяа шүү.Том болоод томчуудын дэлхийн аварга болохыг ерөөе.
2016-11-02
Зочин:
bayar hurgey ireeduin kasparov bolooroi
2016-11-02
зочин:
монгол хүний гени аугаа шүү баяр хүргье
2016-11-02
Зочин:
Мундаг охин баяр хүргэе
2016-11-02