Г.Алтан “Эрдэнэт”-ийн захирал бус “Төрийн банк”-ны эзэн болно
2016-11-02

 

Б.БАЯР

 

“Алтжин” компанийн захирал Г.Алтангийн нэр сүүлийн үед төрийн өмчит томоохон компаниудын захирал, эсвэл эзний албан тушаалд яригдах болов. Энэ учиртай. МАН түүнд өртэй.

 

2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр МАН дотоод ажилдаа зарцуулахаар Г.Алтангаас нэг сая ам.доллар зээлсэн байдаг. Тэр үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нарын гарын үсэг зурж баталсан Зээлийн болон Барьцааны гэрээ бий. Зээлийн гэрээнд нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь байхаар тусгасан боловч хүүгээ ч төлөлгүй явсаар эцэстээ шүүхдэлцсэн.

 

Ийн шүүхдэлцэж байх зуур МАН зээлийнхээ барьцаанд Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол дахь Ү-2202002678, 000133314 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаар бүхий 7.550 мкв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай байрыг 0231960, 154/0135 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 4.712 мкв газрын хамт Г.Алтанд тавьсан нь ил болдог. Үүнээс болоод шүүхийн шийдвэрийн дагуу Лениний музейг төрд шилжүүлэх ажил гацчихаад байгаа юм.

 

Харин Г.Алтанд төлөх МАН-ын өр нэмэгдсээр өнөөг хүрэв. Сарын 2.9 хувь буюу 29 мянган ам.доллар бодогдож явсаар өнөөдөр 1.392 мянган ам.доллар болоод байгаа ажээ.

 

Нөгөөтэйгүүр Г.Алтан 2010 онд Увс аймгийн нэр дээр МАН-ын Бага хурлын гишүүн болсон байдаг. Мөн намынхаа лидерүүдтэй нэлээд ойр гэдэг.

 

Товчхондоо, өнөөдөр түүний албан тушаал бүр дээр нэр нь гарч буйгийн шалтгаан энэ. Сүүлийн хэд хоногт Г.Алтанг “Эрдэнэт”-ийн захирлаар очно гэсэн яриа нэлээд гарах болсон. Гэхдээ ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат энэ мэдээллийг эрс үгүйсгэж байгаа юм. Харин Г.Алтан ирэх онд Төрийн банкийг хувьчилж авч магадгүй ажээ. Магадгүй ч гэж, магадлал нэлээд өндөр байгаа аж. Учир нь “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэж байгуулахад Г.Алтангийн хөрөнгө хамт очсон гэнэ. Г.Алтангийн өмчлөлд шилжүүлэх ёстой 26 сая ам.доллар Төрийн банкинд байна гэдгийг шүүх тогтоочихсон ч өнөөг хүртэл шийдвэрийг нь биелүүлээгүй байжээ. Магадгүй энэ нь Г.Алтанд хэрэгтэй байсан байж мэднэ. Удахгүй хувьчлал явагдахад Г.Алтан давуу эрхтэй оролцоно гэсэн үг. Мөн дээрээс нь МАН түүнд зээлж авсан сая ам.доллар, хүү нь болох 1.392 мянган ам.доллар, нийлээд 2.392 мянган ам.долларын өртэй. Хаагуур нь ч бодсон Г.Алтан захирал Төрийн банкинд эзэн суух нь тодорхой гэдгийг эх сурвалж хэлж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
an iinhan sunuunu:
AN iinhan bantangii ni hutgaad idej duusgana MAN iinhan idehdee deedchuuldee zahiragdaj zuvshuurultei idne .AN iinhan evree urgahleer ehiigee namiinhaa tomchuultai murgunu MAN iinhan ever ni urgasan ch huuchchuulaasaa shees aldana ur dung ni harval MAN ulsaa tsegtstei nuraana AN ulsaa emh tsegtsgui suiruulne
2016-11-03
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-02
САСА:
За энэ Алтан юуны ч ажил хийх чадваргүй мөнхийн согтуу мансуурлын байдалтай байдаг баруун зүүнээ ч ялгахгүй болсон хүнээр ямар ажил хийлгэх гээд байгаан бээ Нямдорж гуай даанч энэ байдлыг нь гадарладаг байлгүй дээ юун төрийн банкны захирал вэ өөрийгөө ч авч явж чадахаа байсан хүн шүү дээ АРАЙ АРАЙ Ардын нам тэгж ард түмний өмнө нэрээ барах хэрэггүй дээ Алтжингийн мөнгийг хэрэглэсэн байж болно гэхдээ л тэр хүнийг ямарваа 1ажил өгч болохгүй шүү ард олноороо бүгд мэдэж яриж байгаа шүү дээ
2016-11-02
Зочин:
598 hool
2016-11-02
zochin:
iim l uchirtai nyamdorj guai erdenet ruu uxen xatan dairchee ish ard tumen bid odoo yanaa ene luibarchdaas xezee salax be nyamdorj guai deer ued xausand tureeseer suudag bolood bsan notoi ch yum bn l daa xuurxii erdenetiin 49 xubi mash zub shiidber ene ni orosiin xubiin kompani 49 xubia zarax boloxod mongoliin xubiin kompani absan ni zub xarin odoo tur 51 xubitai bga uchraas 49 xubi absan kompanitaigaa yaj ajillaxaa l yariltsaj zubshiltsix xeregtei end nyamdorj guain xereg uruusuu ch bxgui ix xurald ch oruulax shaardlagagui olon ulsiin gereend xen yamar uureg xuleexiig tob todorxoi zaasan tuunii daguiu l ajil yabagdana ard tumniig teneg gej doromjildogoo bolix xeregtei munxbat gej estoi eszuigui tulubshuugui xun garchee yana daa yana xumuusiin ugiig sonsood oilgoosoi mun erdenetiin olon ulsiin geree gex met barimtuudiig unshij oilgooroi useg medex bailgui dee
2016-11-02
Зочин:
Дансаа татна шүү
2016-11-02
ҮНЭН ҮГ:
АРД ТҮМЭН МИНЭЭ БИД ХУУРТАГДАЖ ДУУСАХГҮЙ БАС ТЭНЭГ ЮМАА. НААД АЛТАН ЧИН ТӨРИЙН БАНКИНД Л ОЧИХ НҮХЭЭ ХИЙЖ АРД ТҮМЭНД ХУДАЛ БОР ШУВУУ НИСГЭЖ ЭРДЭНЭТЭД ОЧИН ГЭЖ АЙЛГААД ОО ТИЙМ БАЙЛГҮЙ ДЭЭЭ ТӨРИЙН БАНКИНД УУ ГЭЭД ДУУСГАХ ҮЛГЭР ЯВААД БАЙНА. хӨӨРХИЙ ДӨӨ АРД ТҮМЭН МИНЬ ХУУРДАГДСААР УРЬДЧИЛЖ МЭДЭМХИЙРСЭЭР Л ДУУСЛАА. ХАРЖ Л БАЙЯ ДАА.
2016-11-02
Зочин:
teneg abgai nymdorj ubashnii ed bugd neg bulegiin humuus shte
2016-11-02