Улаанбаатар
Ерөнхийлөгчийн найзыг хөнөөхийг завджээ
2016-11-2

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн найз Чой Сун Силийг хөнөөхийг завдсан талаар албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг дамжууллаа. 

 

Тэрбээр төрийн нууцад хамааралтай материалтай танилцсан, найзынхаа нэр хүндийг ашиглан томоохон компаниудаас хандив  авсан гэх мэт хэргүүдэд буруутгагдаж буй юм. Чой Сун Сил өнөөг хүртэл Прокурорын ерөнхий газарт байцаагдаж байна. Түүний байцаагдаж буй байрыг нэг этгээд экскаватороор дайрчээ. Энэхүү хэрэг өнөөдөр орон нутгийн цагаар 8.20 цагт болжээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж хэрэгтэнг баривчилсан аж.

 

“Хэрэг үйлдсэн эр 45 настай тодорхой эрхэлсэн ажилгүй, сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтгүй” хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв. Тэрбээр “Чой Сун Сил үхэх хэрэгтэй. Тэрбээр олон нийтээс уучлалт гуйх үеэрээ “үхэх ял хийсэн” хэмээн хэлсэн. Тиймээс би түүний хүслийг биелүүлэхийг хүссэн” гэж хэлжээ.

 

Пак Ын Хэ болон Чой Сун Сил нар 1973 оноос найзалсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tsaad humuusiinh n surduuleg baina daa odoo bur amaa hamhih esvel budgiig heleh l uldjee
2016-11-03
зочин:
За юун сүртэй юм! Солонгосчууд дандаа л жаахан буруу юм хийчихээрээ -Би үхэх ялтай гээ л орилцгоож байдаг шүү дээ.
2016-11-02