Жирэмсэн эмэгтэйн ялыг хойшлуулжээ
2012-01-10

БНХАУ-д найзыгаа хууран мэхлэж аваачин биеийг нь үнэлүүлсэн   П.Батцэцэгт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэж, нэг жилийн хорих  ял оноолоо.

Гэвч  П.Батцэцэг нь  жирэмсэн учраас ял эдлүүлэх хугацааг хойшлуулжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн хэмээн буруутгаж ялласан байна.

Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, улсын яллагчаар С.Хишигжаргал, өмгөөлөгчөөр Д.Сайнзаяа нар оролцжээ.

Shuud.mn
Сонин хачин
ene huuhenees huuhed garah bolob uu hurga garah bolob uu
2012-01-10