ҮДБЭЧ-ыг Үндэсний урлагийн их театр болгов
2016-11-02

ҮДБЭЧ-ын нэрийг өөрчилж Их театр болгосноор Монголын олон үндэстэн, угсаатны ардын урлагийг баяжуулан хөгжүүлж байгаагаа улам өргөжүүлж, урын сангаа бүрэн ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил нь гарч, олон улсад өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгуулагынхан үзэж буйгаа Засгийн газрын хуралдаанд тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, 70 гаруй жилийн түүхтэй Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өнөөдөр концертын байгууллагаас театрын байгууллага болж хөгжсөн, гадаадын улс орнуудынхаа ижил төрлийн байгууллагатай статус нэг болох шаардлагтай байгаа юм.

 

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга 1945 онд “Эстрад концертын товчоо” нэртэйгээр байгуулагдсан. Анх 19 дуучин, 27 хөгжимчин, 13 бүжигчин, уран сайхны удирдагч, багш гээд нийт 62 уран бүтээлчтэй байсан бол одоо 24 дуучин, 64 хөгжимчин, 48 бүжигчин болон багш, удирдлага бүхий 190 гаруй хүнтэй байгууллага болжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
нэрээрээ олон улсын болж зиндаархаасаа илүү байр сав уран бүтээлчдийн цалин хөлсөөрөө ОУ-ын жишгийг барихыг эрмэлзэх хэрэгтэй шүү дээ. Нэр нь багадсанаас хөгжил нь зогсоогүй шүү дээ. Энэ засагт бодитоор харж хийх чадамж үнэн алга даа . Хошин урлагийхныг төрийн толгойд гаргачвал илүү бодитоор шүүмжилж олон нийтэд ядахнаа таалагдах байх даа хэхэ
2016-11-03
Hmmmm:
Tsalingii n nemyeeeeeeeeee!!!!!!! Fuckin zasgiin gazaraaaaaaa
2016-11-02
Yaj bgaam:
Ulsiin ardiin duu bujgiin chuulga ner ni hamaagui goe, onovchtoi ner bsnig yamar utgagui nertei bolgochihvoo. Buruu l yum hiij bna daa
2016-11-02
Иргэн:
Нэрийг нь өөрчилж хийх юмаа олж ядаж байхаар өөрийн гэсэн байртай болгооч
2016-11-02
Зочин:
Үндэснии ганц чуулга маань үдбэч гэж үндэсний ганц хэлээрээ байсан чинь театр гэж гадаад үг ороод ирлээ дээ. Ер нь ийм жижиг сажиг нэр мэрээр оролдож яадаг юм бэ. Миний бодлоор хамгийн гоё нэр бол улсын ардын дуу бүжгийн чуулга байлаадаа
2016-11-02