АН-ын фракцуудыг тараах санаачилгыг дэмжлээ
2016-11-03

УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, М.Батчимэг, Л.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэй байсан Нэг ардчилал фракц тарснаа албан ёсоор зарласан. Фракцаа тараасан эрхмүүд АН гэх нэг тугийн дор нэгдэхийг намынхандаа уриалаад байсан юм.

 

Тэгвэл тэдний уриалагыг Баян-Өлгийн аймгийн АН-ынхан дэмжиж, намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн байна. 

 

Тус шаардлагад фракц хоорондын талцал, хэдхэн бүлэглэлийн явцуу эрх ашгаас болж АН удаа дараагийн сонгуульд ялагдсан гэдгийг онцолсон байна. Тиймээс Нэг ардчиллын санаачилгыг дэмжиж, намын удирдлагыг гартаа авахыг санаархсан фракц, бүлэглэлийг бүгдийг нь тарааж, зөвхөн Ардчиллын туган дор нэгдэж, шинэчлэлийг эхлүүлэх ёстой гэдгийг намын удирдлагадаа уламжилжээ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Ebi:
Mash zuv sanaa bna demjij bna
2016-11-04