Нийслэлийн Онцгой комисс анхны хуралдаанаа хийлээ
2016-11-03

Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах тухай” А/725 захирамж, “Нийслэлийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүнийг яаралтай цуглар” дохиогоор ажиллуулах удирдамж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр өглөө онцгой комиссын гишүүд “Яаралтай цуглар” дохиогоор ажиллаж нийслэлийн Онцгой комисс анхны хуралдаан боллоо. 

 

 

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд онцгой комиссын гишүүдэд гамшгийн нөхцөл байдал үүссэн үед шуурхай байдлыг хангаж, шаардлагатай үед хариуцсан алба, салбараа нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг үүрэг болгож, нийслэлийн Онцгой комиссын гишүүний үнэмлэхийг нь гардуулж өглөө. Мөн нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр нийслэлийн хэмжээнд тохиолдож байгаа аюулт үзэгдэл, техникийн холбогдотой ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой комиссын дарга, удирдах бүрэлдэхүүн иргэдийг “Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв”, нийслэлийн Аврах ангийн үйл ажиллагаа, аврах ажиллагааны үед ашигладаг багаж, техник хэрэгсэлтэй танилцсан. 


Мөн нийслэлийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Миний бие нийслэлийн Засаг даргаар томилогдсоноос хойш анх удаа танай хамт олонтой нүүр тулан уулзаж байна. Онцгой байдлын байгууллага бол аюулт үзэгдэл техникийн холбогдолтой осол, ялангуяа гал, усны аюулаас цаг минуттай өрсөж хүний амь нас, эд хөрөнгө авран хамгаалдаг эрсдэлтэй алба гэж би ойлгодог. Энэ ч утгаараа та бүхэн мэргэжлийн өндөр ур чадвар, шуурхай ажиллагаа, зориг тэвчээр, чин сэтгэлээ зориулан өөрийн энэ албандаа итгэл дүүрэн ажиллаж байгаа гэж бодож байна. Бид өнөөдөр нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан Гамшгаас хамгаалах сургалтын төв, аврах ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Иргэн хүн бүр аливаа гамшгаас өөрийгөө болон гэр бүл, хамт олон, найз нөхдөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл, сургалт дадлага олох нөхцөл бүрэн бүрдсэн байна. Цаашид нийслэлийн удирдлагын зүгээс Онцгой байдлын байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэхэд анхаарч ажиллах болно” гэдгийг онцолсон юм.

Shuud.mn
Сонин хачин
NOBG:
ULAMBAYAR gej huuhen burduulhees tsaashgui ovgoniig ene Ontsgougiin garuud ni tetgevert ni gargahgui ym baih daa hoorhii
2016-11-03
Болор:
ЭРГҮҮ ЖААЛ
2016-11-03