Хүүхдийн мөнгө халамж биш
2016-11-03

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцүүлэг Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас “Насны хишиг” олгох хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулиар 65 ба түүнээс дээш насны ахмадуудад жилд 2 удаа “Насны хишиг” тэтгэмж  олгох асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Энэ хуулиар  тэтгэврийн насны иргэдээ тэтгэмж олгох асуудлыг хөндөж байсан. Хамтын тэтгэврийн тухай хуулийг тухайн үеийн парламентын сөрөг хүчний гишүүд  дэмжиж байсан. Гэтэл одоо өмнөх парламентдаа бурууг чихээд байгаад харамсаж байна. Одоо энэ заваан үйлдлээ боль, ялангуяа Ч.Хүрэлбаатар гишүүн” хэмээлээ. Үүнээс үүдээд гишүүн С.Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нарын хооронд  багагүй ам муруйсан асуудал үүсэв. Харин санал хураалтаар 65 ба түүнээс дээш насны ахмадуудад “Насны хишиг” олгохыг дэмжсэн юм.

 

Дараагаар нь хүүхдийн мөнгө олгох асуудлаар хүүхдийн мөнгөн тэтгэмж гэж нэрийдэх саналыг хэлэлцлээ. Дээрх саналыг гишүүн Ц.Цогзолмаа нар гаргажээ.  УИХ-ын гишүүн Л.Болд “Хүүхэд бүрт сар бүр мөнгөн тэтгэмж ялгаварлахгүйгээр олгох ёстой. Ялгаварлаж олгосноос эхчүүд хүүхэд төрүүлэхээ больё гэж байна” хэмээснээр олонхийн эсэргүүцэлтэй тулгарч, чуулганы танхимынд гишүүдийн дуу чангарав.

 

Харин эрхэм гишүүн Л.Болд “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаварлахгүйгээр олго. Эдийн засгийн асуудалд улстөр хэрэггүй. Хүүхэд бүртээ мөнгө олгооч ээ.  битгий  ялгаварла” хэмээлээ.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

 

-Төрөөс тэтгэмж хүртэж байгаа иргэдээ бүртгэхээр судалгаа хийсэн. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Хүүхдийн ирээдүйд олгож байгаа хөрөнгө оруулалт. Түүнээс бус ямар нэг халамж, тэтгэмж гэж ойлгож болохгүй.  Одоо судалгаанд хамруулахаа болиоч ээ. Хэрвээ тэтгэмж гэж үзвэл халамж болно. Үүнийг хүүхдийн мөнг ө хэлбэрээр нь оруулж өгөөч гэж хүсье хэмээлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ухаантай Улс оронд хуухдууддээ 50-200 огдог юм билээ. Энэ нь монго гэж харагдахгуй зовхон хойчистоо оруулж буй хоронго оруулалт. Эрдэнэ зов хэллээ, эргуу МАНлууд ойлгохгуй дээ.
2016-11-04
Зочин:
эрдэнэ гэдэг хүн засгийг тодорхойлдог дүгнэдэг ман ан ажилд дүгнэлт өгдөг хэн бэ өөрийнхөө булхайг л нуувал барав биз
2016-11-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-03