Жараахайны хөдөлгөөн
2016-11-04

 

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.

 

Нийгмийнхээ хорт хавдарыг хэрхэн сугалах, урт хугацааны цогц эмчилгээний схемээ баталсан хэрэг. Гэвч энэ төслийн ард олон ГЭХДЭЭ үлдлээ. АТГ яагаад том шошготой тор барьчихаад  жижигхэн горхины эрэг сахиж жараахай шүүрдээд байна. Ийм шүүмжийг хэвлэлүүд, зарим нэг шударга түшээд ч хэлээд байдаг.  Хотын нэг захаас нөгөө зах руу хичээлдээ явдаг багш байж. Гэртээ ойрхон ажилд орохын тулд арга саам хийж хөөцөлдсөөр нэг албан тушаалтанд хүүгүй мөнгө зээлчихэж.  Цэвэрхэн авлига буюу манайхны ярьж сураад байгаагаар жараахайны хөдөлгөөн хийж л дээ. Гэтэл үүнийг мэдсэн нэг ажилтан нь хов жив гаргаснаар мань хэдэн багш нар авлига авсан, өгсөн хэргээр шалгадаад эхэлнэ. Ингэж “илэрсэн” хэрэг торох юмгүй цааш явж шүүх дээр очно. Харин томхон юм бариад авахаар дуулиантай эхлээд сураг тасрах нь амархан.

 

МИАТ -ийн хэрэгтэй нэр холбогдоод байсан хэд хэдэн нөлөө бүхий улстөрчдийг шалгах гэхээр бөөн саад тээг. Наад зах нь бүрэн эрхээрээ түрээ бариад шалгаж болдоггүй.  АТГ аргаа барах шахуу байсныг олон нийт харж л байсан. Томуудыг нь барь гээд АТГ-ыг шахаад байдаг улстөрчид цагаа тулахаар өөрсдөө халдашгүй эрх нэрээр хуулийн байгууллагад шалгуулдаггүй, хамгаалалтад орчихдог. Сүүлийн үед улстөрчдийн том шоундаа нэр барьдаг газар нь АТГ болоод байгаа буюу өөрийн хүсэлтээр өргөдөл өгөн шалгуулж нэр цэвэр гэсэн тодорхойлолтоо авдаг газар нь болж ирсэн. Сонгууль дөхөх үеэр ийм тодорхойлолт авах улстөрчдийн дараалал эрс нэмэгдэж байгаа харагддаг.

 

Ил цагаан авлига авдаггүй гэхэд  хөрс суурийг нь тавихад бодит нөлөө үзүүлээд байгаа нам дамжсан сүлжээ, түүний улстөрчдийн хамгаалалтыг давж шударга үнэнийг тогтоо гэж ганц  АТГ үүрэгдээд явахгүйг цаг хугацаа харуулж байгаа.  Улстөрчдөд авлигаас ангид нийгмийг байгуулах хүсэл эрмэлзэл үнэхээр байх нөхцөлд манай нийгэм хорт хавдраасаа салах төгс эмчилгээнд орж эхэлнэ.

 

Энэ нь улстөрчид эхнээсээ төрд гарахдаа санхүүгийн шууд ба дам аливаа нөлөө, түүндээ ороолдсон эрх ашиг  сонирхлын зөрчилгүй гарч ирэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шүү дээ.

 

Наад зах нь улс төрийн намын санхүүжилтын хуулийг хэлэцэхгүй ухраасаар ирлээ. Төрийн албыг өрийн сүлжээний алба болгох эхний үзүүр нь энэхүү намуудын замбараагүй, хяналтгүй хандив мөнгө байгаа.  Хуулиндаа яг бариад авах заалт байхгүй. Хандив авч болно гэхдээ хэтрүүлэхгүй шүү гэх шахам заалттай.

 

 Энэ хуулийг үзэл санааг нэг талд бөхөлсөн хууль төрөөгүй байхад  Авилгатай тэмцэх хөтөлбөр батлах нь нялх хүүхдэд мэс заслын хутга өгөхтэй адил. Товчхондоо хорт хавдарынхаа голомтыг тойрсон бөөцийлсөн, тунхагийн чанартай хөтөлбөр  болж ирнэ.

 

Авлагыг ер нь бодит амьдрал дээр хэн авч чадах юм. Тэднийхээ санхүүгийн хяналтыг шилэн болгоод АТГ-ын хяналтад өгчих гэх амархан. Гол шийдэл бол аливаа томхон хэрэг атгаад авахаар “Ах нь танай газрыг татан буулгаж чадна шүү”  гэж омогших улстөрчдийн атганаас АТГ-ыг гаргаж, улс төрөөс ангид, олон нийтийн хяналтад  хүчирхэг байлгах хэрэгтэй.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
жтг:
жараахйтай тэмцэх газар
2016-11-06
har:
jaraahai duusvai chignii utruu oroh baihdaa, tulnuud n tertei tergui uursdiiguu ulaan nomnii amitan bolgood 25 jil ungurch bn.
2016-11-05
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-11-04
Зочин:
Нийгмийн баталгаа тэг, цалин ханамж хаанаа ч хүрэхгүй байхад авлигаас өөр сонголт үлдээгүй нь цорын ганц үнэн. Зөвхөн шүүх, цагдаа прокурор л хүн бусад юу ч биш гэсэн ойлголт түгээмэл цухалзах болж. Хүүхдээ өлсгөж алахгүйн тулд 10000 төгрөг хулгай хийгээд 10 жилийн ял авч байсан тохиолдол Монголд бий. Хулгай хийсэн эрх мэдэлтэн 2-3 жил, хулгай хийсэн жирийн иргэн 10 жил авдаг шудрага бус тогтолцоо Монголд амь бөхтэй оршсоор байна. Гэтэл Үндсэн хуулиндаа шүүх шудрага үнэний хэмжүүр гээд тунхаглацан нь үнэхээр ичгүүртэй. Хамгийн шудрага бус төрд бид ажиллаж амьдарч байна. Хууль тогтоогчид их зүйлийг бодож тунгаах хэрэгтэй. Зөвхөн яаж хөөрхөн харагдах гэж охид шиг бодож тунгааж явдаг болж. Монголд цаасан дээр бүх юм харааи биш боловч үнэнд бүгд төрийн дээр сандайлсан намын бүлэглэлийн хараа хяналт дор юу ч хийж болдог анархист систем тогтсон байна.
2016-11-04
Зочин:
АТГ ийг тулууд нь ажиллуулж байгаа тул жараахай барилгүй яахав дээ
2016-11-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-04