Дүрвэгч халдлага үйлдэхийг санаархжээ
2016-11-04

 

Германы цагдаагийнхан террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан 27 настай залууг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Баригдсан эр Сирийн иргэн гэнэ. Германы Засгийн газар өнгөрсөн оны долоодугаар сард түүнд орогнох эрх олгож, дүрвэгсдийн хуаранд байршуулсан байна.

 

Мөрдлөгөөр залуу Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой, террористуудын захиалгаар халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэв.

 

Залуу Четнизт хотноо халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэнэ. Түүний гэрээс тэсрэх бөмбөг олджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин