Сильвестра Сталлоне дуучин дасгалжуулав
2016-11-04

 

Холливуудын нэрт жүжигчин Сильвестра Сталлоне Британийн дуучин Деми Ловатог дасгалжуулсан талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уран бүтээлчид өчигдөр Лондон хотноо уулзаж, хагас цаг боксоор хичээллэсэн байна.

 

Деми шинэхэн уран бүтээлдээ боксчин эмэгтэйн дүрийг бүтээхээр болсон аж. Тэрбээр дүрдээ сайн орохын тулд долоо хоног боксоор хичээллэжээ. Дуучин “Би уран бүтээлээ амжилтад хүргэхийн тулд шилдэг дасгалжуулагч хөлсөлсөн. Тэр бол Сильвестра Сталлоне. Энэ залуу гайхалтай жүжигчнээс гадна гайхалтай дасгалжуулагч” гэж хэллээ.

 

Сталлоне “Деми их чадварлаг. Миний үгэнд сайн орсон” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин