Улаанбаатар
“Их хотын дагшаа” жазз үдэшлэг болно
2016-11-4

Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжмийн “City Swing” jazz night буюу “Их хотын дагшаа” жазз тоглолт 2016 оны 11-р сарын 18-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох гэнэ. Энэхүү тоглолт нь 3 дах жилдээ тоглогдох гэж байгаа бөгөөд анх “Баянмонгол” жазз найрал хөгжмийн удирдаач С.Саруул-Од /СТА/ санаачлан эхлүүлж байжээ. Дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс сорчлон тоглож Монголын үзэгч, сонсогчдодоо жазз бүтээлүүдийг толилуулдгаараа онцлогтой тоглолт юм. Мөн цаашид жил бүр уламжлал болгон тоглохоор төлөвлөөд байгаа аж.
 
 
Энэ жилийн тоглолтонд Баянмонгол жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, удирдаач С.Саруул-Од /СТА/, улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Солонго, урилгаар дуучин Одноо /Lemons/, Э.Соёмбо болон Герман улсаас ирсэн алдарт трубач Bastien Rieser нар оролцох юм.
 
 
Тоглолтын тасалбар Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалагдаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com7011801299925074-с лавлана уу. Дашрамд дуулгахад Юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100gg оноогоор 5000₮ хямдруулан авах боломжтой.
Shuud.mn
Сонин хачин