Эдийн засгийн өсөлт 2017 онд нэмэгдэх үү
2016-11-04

Суурь төсөөллөөр эдийн засгийн өсөлт 2017 онд бага зэрэг нэмэгдэх төлөвтэй буйг Монгол банкны тайланд дурджээ.  Уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл энэ оны сүүлийн хагаст сэргэж эерэг болох боловч уул уурхайн үйлдвэрлэлийн түвшин буурахаар байгаа нь эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах нөхцөл болжээ.

 

Оюу толгойн баяжмал дахь металлийн агууламж багасахтай холбоотойгоор уул уурхайн үйлдвэрлэл 2016, 2017 онуудад өмнөх оны түвшнээс буурахаар байна. Харин эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөөр хүлээгдэж байгаагаас уул уурхайн зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх, Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт 2016, 2017 онуудад өмнөх оноос нэмэгдэж байгаа нь уул уурхайн бус салбаруудад ялангуяа барилга, худалдаа, үйлчилгээ зэрэг салбаруудаар дамжин эерэг дам нөлөө үзүүлснээр уул уурхайн бус салбар 2016 оны сүүлийн хагас, 2017 онд өсөлттэй байх төлөвтэй байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
ЧӨӨЖӨӨД:
ИШШШШШ... ЧӨӨЖӨӨ МИНЬ ... ЭДИЙН ЗАСГАА ӨСГӨХ ЧИНЬ ЯАМАЙ. УРУУДУУЛЧИХАВ.
2016-11-07
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-04
Зочин:
Их хуралд оруулж ирж байгаа хөтөлбөр, төсөл асуултд хариулж байгаа байдлыг харахад дэндүү юмаа. Хэрэгжүүлэх тодорхой зүйл огт алга байна. Жилийн дараа гэхэд байдпал өөрчлөгдөх төлөв алга Харин нийлж хуйвалдаж эцэст нь янзбүрийн баахан юм яриад статсистик мэдээгээ худлаа гаргаж эзэнгүйдүүлээд л хаячих юм байна. Банкны дэд ерөнхийлөгч гэж яасан сулхан хүн бэ Түүнд мэдлэг чадвар санаачилга гэж огтхон ч алга г.м ихээхэн юм байнаа
2016-11-04