Цасаар шуурна
2016-11-05

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд :

 

Өнөөдөр нутгийн баруун хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна.

 

  

 

2016 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

  Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Төв болон баруун аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс  секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Халх голын саваар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0-2 градус хүйтэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин