Хөх луу өдөр
2016-11-06

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 06. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 7. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, гурван хөх мэнгэтэй, хар луу өдөр.

 

Өдрийн наран  7 цаг 50 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

 

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин