Цас орно
2016-11-06

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Халх голын саваар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. 5-7 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин