Трамп руу халдахыг санаархжээ
2016-11-06

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө сөрөг хүчин Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп руу нэг этгээд халдахыг санаархсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр Невада мужид иргэдтэй уулзах үеэр дээрх үйл явдал болжээ. Танхимд байсан нэг эр “Эндээс яв, яв. Чи энэ улсад хэрэггүй” хэмээн хашгирч, Трамп руу гүйсэн байна.

 

Хамгаалагчид Трампийг тайзнаас буулгаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн залууг баривчилжээ. Уг үйл явдлаас болж Трампийн Невада муж дахь уулзалт бүтэлгүйтсэн байна.

 

Өмнө нь Трампийг Лас Вегас хотноо иргэдтэй уулзаж байхад Британийн иргэн 17 настай хүү түүнийг буудахыг санаархсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин