Адель хуримаа хийнэ
2016-11-06

 

Британийн нэрт дуучин, “Оскар”-ын шагналт Адель ирэх сард болох Зул сарын баяраар хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр 2009 оноос бизнесмэн Симон Конеки гэх залуутай болзох болсон билээ. Хос өнгөрсөн сард нууцаар сүй тавьцгаасан юм. Тэд Ангело гэх хүүтэй.

 

Хуримын ёслол Лос Анжелес хотноо болох бөгөөд хуримын бэлтгэл ажилласан эхэлсэн талаар дуучны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Дээрх мэдээллийг дуучин инстаграм хуудсаараа дамжуулан баталж “Тун удахгүй миний амьдралд шинэ нар мандах болно. Сайн уу амьдрал минь” гэж бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин