Истанбул хотноо буудалцаан боллоо
2016-11-06

Туркийн Истанбул хотын Ататуркийн нэрэмжит нисэх буудалд буудалцаан болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан гал нээсэн хоёр этгээдийг баривчилсан талаараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Мотоциклтэй хоёр эрэгтэй цагдаа нарын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, гал нээжээ.

 

Буудалцааны үеэр хүний амь нас эрсдээгүй байна. Шалтгалтаар баригдсан этгээдүүдээс тэсрэх бөмбөг олдоогүй талаар Истанбул  хотын Захирагч мэдэгдсэн байна.

 

Уг үйл явдлын дараа нисэхийн орох, гарах хаалгыг түр хааж, шалгалт явуулжээ.

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн зургаадугаар сард тус нисэх буудалд алан хядах ажиллагаа зохион байгуулж, 41 хүнийг хөнөөсөн билээ.  

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
unshigch:
baruuniihan odoo turkiig samardchihval barag zorilgodoo hurlee dee. baruund saimshraad orosiig hurtel odoj horgoogood orost tomrood baisan erdogan odoo orosiig tsarai aldaad syid maid. turk dangaaraa 3 saya tsagaach tejeej baina. evropiin holboonoos ogno gesen 6 terbum mongo odoo hyrtel suraggui
2016-11-06