Орлогоо нэмэгдүүлэхээр ажиллах хэрэгтэй байна
2016-11-07

УИХ-аар ирэх оны төсөв, мөнгөний бодлогын үндсэн чиглэл хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Ирэх оны төсөвт урсгал зардал нэмэгдсэн байна. Хямралын үед яагаад урсгал зардлыг нэмсэн бэ?

 

-Зарим салбарт урсгал зардал нэмэгдсэн байна. Энэ нь эмнэлэг, сургууль барихтай холбоотой нэмэгдсэн байх талтай. Нөгөө талаар валютын ханш, монгол мөнгөний үнийн дүнтэй холбоотой гарсан байх. Манай яамны хувьд 364.3 тэрбум төгрөгөөр ирэх оны улсын төсөвт саналаа өгсөн. Улсын төсөв батлагдахдаа  201.8 тэрбум төгрөг болж байна. Эдийн засаг сайн байх  буюу 2012 оноос  батлах хамгаалах салбар руугаа хөрөнгө оруулалтын бодлого нь муу явж ирсэн байна лээ. 2014 оноос хойш төрөөс цэргийнхээ хувцасын улсын төсөвтөө суутгаж чадахаа больсон.  Тодорхой хэмжээний бүрдүүлсэн орлогоо энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчдад 70 хувийг нь шууд өгдөг. Дараагаар нь цэргийн техник хангамжид зарцуулдаг. Улсын төсөвт батлан хамгааалах салбар руу бага мөнгө хуваарилдаг болжээ. “Чингис”, “Самурай” бонд босгож хөрөнгө мөнгөөр халгиж цалгиж  байхдаа энэ салбарыг яагаад орхигдуулсан байна вэ гэж харамсаж байна. Манай салбарын хувьд байдал иймэрхүү байна.

 

-Ирэх оны төсөвт танай салбарын гадаад харилцааны санхүүжилтийг тэглэсэн гэж байсан. Үүнийг яаж зохицуулах вэ?

 

- Манай батлан хамгаалахын салбар Монгол Улсын гадаад харилцааны салбарт чухал үүрэгтэй. Манай яам 32 улстай хамтын ажиллагаатай. Гэтэл манай салбарт гадаад харилцааг ерөөс байхгүй болгосон. Сангийн яаманд бид асуудал тавьж байгаа. Дотоод орлогоо бүрдүүлэх эрх  өгсөн. Бид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.  Эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд бид орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй байна.

 

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг УИХ хэлэлцэж байна. Энэ хөтөлбөрийн ямар байр суурьтай байна вэ?

 

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын  тулд албан байгууллага, айл өрх, хувь хүн бүгд л нэг зүгт нэг зорилго бодлогын төлөө чиглэж ажиллах хэрэгтэй.  Хөтөлбөрт макро төвшинд эдийн засгийг тогтворжуулах, төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэхээр тусгасан байна.  Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах талаар хөтөлбөрт туссан байна лээ. Энэ бүхнийг ажил хэрэг болгон шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
МАН-ы хэвлэлийн төлөөлөгч:
Тархины тураалтангуудаа, сонсож бай. Төгрөг тараах л болно. Төгрөг эмиссээр гаргаад, өр тавьж байгаад тараах болно. Бид засгийн эрх аваад Насны хишиг, Цалинтай ээж, Оюутны зээл гэх мэт олон халамжийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Та нарыг мөнхийн залхуурал, ядууралд байлгахын тулд бид халамж байнга тараах болно. АН- ы авилгачид ч бас ингэж байсан. Манай хоёр намын толгойлогч Элбэгдорж, М.Энхболд хоёр Эрдэнэтийн эзэн болсон. Та нар зүгээр хэзээ шинээр ямар халамж гарах бол, хаанаас нэмж өр тавих бол, аль уурхай газраа харь улсад өгөх бол гээд чихээ тавиад залхуураад, архидаад, садарлаад сууж бай.
2016-11-08
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-08
kkk:
Atsanhuyag batuul 2iin tarisan gaig 3saya mongolchuud maani ulsuj daarch ur shirend orj baij l darj bndaa novsh shuu.
2016-11-07
Зочин:
Энэ тэнэг дандаа том төслүүд унагаахад оролцдог тэнэг гар. Энэ мэтийн ПОПУУДААС болж эдийн засаг унасан.
2016-11-07
Зочин:
Том төслүүдийн эсрэг дандаа санал өгдөг бил үү та
2016-11-07
uu:
БОлдог юмуу
2016-11-07