Сонгуулийн үеэр пуужин хөөргөнө
2016-11-08

 

АНУ-д өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах билээ. 45 дахь Ерөнхийлөгчийн төлөө Төрийн нарийн дарга асан Хилари Клинтон болон тэрбумтан Дональд Трамп нар өрсөлдөж байна. Нэр дэвшигчид өнгөрсөн хугацаанд гурван удаа халз мэтгэлцсэн юм.

 

Тэгвэл америкчууд шинэ тэргүүнээ сонгох түүхэн өдөр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тус улсыг заналхийлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Сонгуулийн санал хураалт эхлэх болон дуусах үед Пхеньян холын зайн тусгалтай пуужин хөөргөх болно гэжээ.

 

Ким Чен Ун “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ч ялалт байгуулсан бай хоёр улс хэзээ ч нөхөрлөхгүй” гэж мэдэгдэв.

 

Пентагон “Хойд Солонгосын пуужингийн талбайд хөдөлгөөн ажиглагдах болсон” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ba ba ba:
ene magadgui shuu teneg chin
2016-11-08
ba ba ba:
ene magadgui shuu teneg chin
2016-11-08