АН Ж.Батзанданг хөөчихөв үү эсвэл...
2016-11-08

АН Ж.Батзанданг хөөчихөв үү, Ж.Батзандан АН-аа нулимчихав уу

 

Баянзүрх дүүргийн АН-ын хорооноос УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хөөжээ. Учир нь Ж.Батзандан орон нутгийн сонгуульд өрсөлдөгч намынхантайгаа нийлж, БЗД-ийн АН-ын эсрэг ажилласан аж.

 

 

Эрхэм гишүүний ингэж авирласан нь эртнээс улбаатай. УИХ-ын сонгуулийн өмнөхөн БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваа намын анхан шатны хурлаасаа Ж.Батзанданд УИХ-д өрсөлдөх эрх олгосонгүй. Үүнд нь шаралхсан иргэний хөдөлгөөний экс удирдагч, нам дотроо нэлээд дээгүүр хор найруулжээ. Ингээд  засаг ноёны санаархлыг тас цохин, ҮЗХ-ны хуралд танхимаас нэрээ дэвшүүлж, УИХ-д өрсөлдөх эрхээ олж авч байсан билээ. Улмаар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон ч Ж.Батзандангийн уур хилэн дарагдсангүй. Д.Пүрэвдавааг л унагах гэсэн хувийн өс хонзон нь орон нутгийн сонгуульд намынхаа эсрэг турхиралт, урвалт хийхэд хүргэжээ. Олон баримтаар Ж.Батзандан нөгөө талд ажилласныг мэдсэн дүүргийн намын хорооны дарга Д.Пүрэвдаваа, эрхэм гишүүнийг хөөх шийдвэр гаргасан нь угийн шаралхуу хүний цөсийг хөөргөсөн явдал болов.

 

Тэрээр УИХ-ын чуулганы танхимд “АН-аас намайг хөөлөө, Монголоос минь битгий хөөчихөөрэй” хэмээн сүржин мэдээлээд, энэ асуудлаа Эрдэнэтийг шалгах ажлын хэсэгт орсонтой холбоотой хэмээн зарлав. Уг нь АН-ынхан төр барих хугацаандаа хийсэн ажлаа дахин шалгах ажлын хэсэгт оролцох шаардлагагүй. Ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй, худалдан авах үйл явцыг чөлөөтэй судалж шалгах бололцоог бүрдүүлэхийн тулд, олон нийтийн хардлагаас ангид байх гэж АН-ын бүлгээс уг ажлын хэсэгт орохгүй гэсэн шийдвэрийг гаргасан байлаа. Гэвч Ж.Батзандан гишүүн өөрийн хүсэлтээр уг ажлын хэсэгт багтсан.

 

Өнөөдрийг хүртэл Ж.Батзанданг АН-аас хөөсөн шийдвэр гараагүй байна. Тэрээр ҮЗХ-ны гишүүн хэвээрээ, намын батлах нь хүчинтэй. Иргэний Хөдөлгөөний Нам гэж байгуулаад, эрх баригчдыг шүүмжлэн гудамжинд жагсаж явсан эр огтхон ч эргэлзэлгүйгээр, мөр зэрэгцэн зүтгэсэн нөхдөө хаяад АН-ын хормойд шургасан цаг саяхных. Түүнд алдах юм байгаагүй.

 

Харин өнөөдөр УИХ-д улируулан суулгаж, төрийн түшээ хэмээх эрх мэдлийг олгосон АН-аа огтхон ч эргэлзэлгүй нулимж байна. Намын анхан шатны байгууллагаас хөөгдсөн явдал нь, итгэл үнэмшлээ өгч, урваж шарван байж орсон АН-ынх нь байр сууринаас илүү ач холбогдолтой гэдгээ Ж.Батзандан гишүүн ийнхүү өөрөө зарлалаа. Өөрийнх нь талаар жижигхээн таагүй мэдээлэл гарангуут, томоохон цар хүрээтэй, олон нийтийн анхаарлын төвд байх асуудалд нялзааж намжаадаг арга барилыг нь ард түмэн хэдийнэ мэддэг болсон. 

 

М.Болд 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Batzandan gishuuniig demjij bna. Amjilt husie. Ene buunii nohod zailaa
2016-11-09
irgen:
дан мөнгөний бичвэр нэг хүн нэрээ өөрчлөөд соммент бичнэ
2016-11-09
Зочин:
Namaas huu nobshiig
2016-11-08
zochin:
batzandang xuux xeregtei ter erdenetiig shalgaad yu ch olj dolooxgui aliagaa aldaad shorond xurtel orood yabj bxad ni yalaa xen tuclab tejeesen byaruu tereg ebdnee gej aman xuulitai mun ch unen ug dee xuurxii
2016-11-08
Эх орон:
Эх орон Гээд хашигчаад БАЙГАА Юу ч Бутээсэн узээгуй Нямдорж, Батзандан мэтийн ШАНТААЖ пидануудаас тор салах хэрэгтэй,,
2016-11-08
Зайлдаа Чацага батзандан:
Батзандан гээдчацагыгАН аасашгуйхоолоо Эртхоох байсан юм ХУвийн тоглолт хийсэн амиа Болсон Урвагч новшнуудаас эрх Саладин ав
2016-11-08
zochin:
BATZANDANGIIN ZOV.TOLGOI N OTCHIHSON ARDCHILSAN NAM, ELBEGDORJIIN ONOOH SHUDARGA L BAIELDAA GEDEG UG YG ENE AGSHIND ,,NAMAA BODOOD SHUDARGA BUS BAI GEJIIH SHIVDEE.NAM GEDEG N OLONHI N BISH ,,TCOOHON LUIVARCHID UDAHGUI OIMOS N GOZOLZOH BIZDEE. ELBEGDORJIIN OIMOS 1 DUGEERT....
2016-11-08
баяр:
Батзандан мэтийн хогийн урвагч АН д хэрэггүй хурдхан шиг зайлаасай ард түмний нэр барьж худлаа яридаг хөгийн амьтандаа Энэ удахгүй үхээсэй билээ
2016-11-08
Зочин:
хог биш улс юу бүтээв Олигархууд нэлдээ хүн хог биш үү
2016-11-08
zailuul hun hogiig:
naad hun hogchin dandaa hubiin toglolt hiideg. 2012 ond yamaasaa hamt ner de.shsen Ganhuyag Narantuya 2 - esreg uhuulga hiij surtalchilgaanii materialiig ni buunuur ni shataalgaj baisan.er ni AN d turd hereggui hun hog baigaa yum. Ter Nyamdorjiigoo dagaad zailsan zubuu.
2016-11-08
Зочин:
AN NII HULGAICH NARTAI TEMZEJ BAIGAA BATZANDANGIIN ARD OLON MONGOL BAIGAA SUU AMJILT
2016-11-08
Батзанданд:
Батзандан БЗД-ийн АН-г авах хэрэгтэй. Бид хамтдаа тэмцэж байж Пүрэвдаваагаас салгаж авч чадна.
2016-11-08
Зочин:
ugaasaa hun hog
2016-11-08
Зочин:
ugaasaa hun hog
2016-11-08
zochin:
Batzandan ooroo shougaa zogsoo
2016-11-08
irgen:
ELBEGDORJ ,OUY TOLGOI , ERDENETIIN ESREG MEDEGDEL HIISEN HUNIIG ATG SHALGANA , SHOROND HIINE L GENE SHUU
2016-11-08
!@!!!:
Batzandan Huwiin togloltoo zogsoo !!!!!!!
2016-11-08