“Wonder Woman” киноны од жирэмсэн болжээ
2016-11-08

 

“Wonder Woman” киноны од жүжигчин Гал Гадот жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр өчигдөр инстаграм хуудастаа нөхөр Яарон Версонитэй авахуулсан зургаа нийтэлжээ.

 

Нөхөр нь жүжигчний гэдсэн дээр гараа тавиад “Бид удахгүй баяр баясгалангаа хүлээн авах болно. Хайрт минь чамдаа баярлалаа” гэж бичжээ.

 

Хос 2008 оны долоодугаар сард хуримаа хийсэн бөгөөд 2011 онд Алма гэх охинтой болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин