Байгаль орчинд ээлтэй цэвэрлэх байгууламжийг судална
2016-11-08

Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудлаар  Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлж боллоо.  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  зохион байгуулж байгаа энэ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон БОАЖЯ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БХБЯ, ЭМЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Ус сувгын удирдах газар,      Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Туул голын сав газрын захиргаа,       Мянганы сорилтын сан, Азийн хөгжлийн банкны удирдлага, төлөөллүүд оролцов.

 

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 7 цэвэрлэх байгууламж ажиллаж байгаа гэнэ. Анхных нь 1964 онд ашиглалтад орсон байдаг. Мөн дээрх цэвэрлэх байгууламжаас хамгийн асуудалтай нь “Харгиа” болсон. Хоногт 160.000-170.000 куб ус цэвэрлэх ёстой ч  190.000-210.000 бохир ус цэвэрлэдэг байна. Хүчин чадлаасаа давсан бохир усыг цэвэрлэдэг. Техник, технологи нь эвдэрч хуучирснаас тогтмол доголдол үүсдэг.  Мөн лаг нь хүний эрүүл мэндэд хортой. АСЕМ зохион байгуулагдах үеэр хэсэг хугацаанд лагийн үнэрийг дарсныг эс тооцвол буцаад хуучин байдалдаа орсон байна. Иймээс төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих нь тулгамдсан асуудал болжээ.

 

Хэлэлцүүлгийг үеэр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга  Ц.Гарамжав, УСУГ-ын ерөнхий инженер Б.Балжинням нараас  зарим зүйлийг тодруулсан юм.

 

Ц.Гарамжав:   Инженерийн байгууламжийн ажлыг хариуцлагагүй хийж болохгүй

 

-Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал хүнд байна. Бохир, лагийн дөнгөж тал хувийг цэвэрлэж байгаа. Дээрээс  нь  төв байгууламжид цэвэрлэхээр тусгагдаагүй үйлдвэрийн хог асар их хэмжээгээр орж байна. Иргэд бид бохирын шугамд зүй бус хог хаяснаас цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хүндрүүлж байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж 50 гаруй жилийн настай. Зарим барилга байгуулж нь актлагдаж, тоног  төхөөрөмж нь хуучирсан байгаа. Тендэрээр шалгарсан компани нь зураг төсөл, гүйцэтгэлийн ажлыг хариуцлагагүй хийснээс хүчин чадал нь улам дордож, доголдол гарч, агаар, ус хөрсөнд хортой бодис ихээр нийлүүлэгдэж байна.

 

-Өмнөх Засгийн үед зураг төсөл нь хийгдсэн  цэвэрлэх байгууламж шаардлага хангахгүй байна гэсэн үг үү?

 

-Шинээр байгуулагдсан ажлын хэсэг ямар зураг төсөл хийгдсэнийг судлах юм. 5 тэрбум төгрөгөөр зураг төсөл хийж гэж байсан. Гэтэл энэ нь манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд Улаанбаатарын лагийг цэвэрлэх хүчин чадалтай эсэхийг судална.

 

-Төв цэвэрлэх байгууламжид  тендэрийн шахаа ордог гэж сонссон. Энэ талаар таны байр суурь?

 

-Авсан тендэрээ хариуцлагагүй гүйцэтгэсэн жишээ харагдаж байна. Тавьсан насос, технологиуд нь ажиллахгүй байна. Мөн цэвэрлэх байгууламжид тавьсан том том хоолойнууд хагарсан байдалтай харагдаж байна. Инженерийн байгууламжийн ажлыг хариуцлагагүй хийж болохгүй.

 

-Энэ удаагийн хэлэлцүүлгээр ямар шийдэлд хүрэх бол?

 

-Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудлаар холбогдох салбарынхан, байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцож байна. Төв цэвэрлэх байгууламжийн тулгамдсан асуудлыг хэрхэх вэ, шинэ цэвэрлэх байгууламжийн техник, технологи ямар шийдэлтэй байх вэ гэдгийг бид өнөөдөр шийднэ. Энэ дагуу бид ажлын хэсэг байгуулж, чиглэл өгнө. Байгаль орчинд ээлтэй, химийн хорыг цэвэрлэх хүчин чадалтай, даацтай шугам хоолойг барих талаар судална. Хөрөнгө оруулалтын тухайд олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудад хамтран ажиллах саналаа тавих юм.

 

Б.Батсүх:   Шинээр цэвэрлэх байгууламж барихад 700 тэрбум төгрөг шаардлагатай.  

 

-Өнгөрсөн хугацаанд Төв цэвэрлэх байгууламжинд хичнээн төсөл хэрэгжсэн бол?

 

-Өнгөрсөн хугацаанд нийтдээ 4 төсөл хэрэгжсэн байдаг. Туул голын бохирдлыг бууруулах төслөөр тоног төхөөрөмжийн шинэчлэл явагдсан байдаг. Сүүлийн хоёр жилд Испанийн Засгийн газар хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжсэн. Олон улсын нээлттэй тендэр зарлаж хийгдсэн. ТЭЗҮ-ийг нэгдсэн эксперт групп ажиллаад 2016 оны хоёрдугаар сард хийж, баталсан.

 

-Нөхцөл байдал хүнд байгаа гэлээ. Энэ байдлаар хэр удаан үргэлжлэх бол?

 

-Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж муудсанаас хөрсөнд бохир ус нэвчих зэргээр  үйл ажиллагаа маш хүндрэлтэй нөхцөлд байгаа. Гэхдээ тэнд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд  аль болох боломжийн хэмжээнд засч, засварлан ажиллуулж байна. Засвар үйлчилгээг бид жил бүр хийсээр явна. Шинэ тоног төхөөрөмжтэй болтол үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байхаар ажиллаж байгаа.

 

-Энэ онд хэдий хэмжээний засвар хийсэн бол?

 

-2016 онд улсын төсөвт 8 орчим тэрбум төгрөг суутгасан. Тодорхой хэмжээний завсар  үйлчилгээний ажил  хийсэн. Ирэх онд тодорхой хэмжээний ажил тусгаагаагүй байгаа.

 

-Шинэ цэвэрлэх байгууламж барихэд хичнээн хэмжээний санхүүжилт хэрэгтэй вэ?

 

-Шинэ цэвэрлэх байгууламж барих ТЭЗҮ боловсруулагдсан. Энэ ТЭЗҮ-гээр 700 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Чулуун:
Байгаль сүйтгэсэн хүн хамгаалах сайхан болгохо гээд донгодох юм бүтэхгүй
2016-11-09
Чулуун:
Байгаль сүйтгэсэн хүн хамгаалах сайхан болгохо гээд донгодох юм бүтэхгүй
2016-11-09