УИХ-ын гишүүд дүүргүүдэд ажиллана
2016-11-09

09:00 цагт ШУТИС дээр "Инженерийн боловсрол-55" эрдэм шинжилгээний бага хурал болно.


09.00 цагт   Premium Palace-н хурлын зааланд дэлхийн болон үндэсний түвшний тогтвортой хөгжлийн зорилт, түүний хэрэгжилтийг дүгнэхэд орон нутгийн үүрэг оролцоо сэдэвт семинар болно. 


09.00 цагаас УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл болон тус байнгын хорооны гишүүд 5846 иргэний өргөдлийн дагуу  нийслэлийн зарим дүүрэгт ажиллана.


09.00 цагт "Дээд боловсролын шинэчлэл" төслийг амжилттай хэрэгжүүлж буй ШУТИС, МУИС, ХААИС-ийнхан төслийн үр дүнг тайлагнана. Арга хэмжээ ШУТИС-ийн 6 давхарт 604 тоотод эхэлнэ.


10:00 цагт НЗДТГ-ын А зааланд НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хурлаар нийт 5 асуудал хэлэлцэнэ. 


11:00 цагт МҮХАҮТ-ын 1 давхарын Их танхимд “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсад “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг 2 дахь жилдээ зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлнэ. 


 

Shuud.mn
Сонин хачин