Хилари 8, Трамп 3 мужид ялалт байгууллаа
2016-11-09

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль:

 

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй Дональд Трамп болон Хилари Клинтон нар иргэдийн саналыг авсаар байна. “16 мужийн санал хураалт цагийн дараа дуусна” хэмээн Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.

 

Тэгвэл нэр дэвшигчид урьдчилсан байдлаар аль аль мужуудад ялалт байгуулсан талаар “CNN” агентлаг дамжуулав.

 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп Кентаки, Баруун Виржиниа, Индиана мужид урьдчилсан байдлаар ялалт байгуулжээ.

 

Харин Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон Вермонт, Делавейр, Иллинойс, Мерилэнд, Массачусетс, Нью Жерси, Род Айланд болон Вашингтон ДС-д урьдчилсан байдлаар ялалт байгуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин