ОБЕГ, МОҮНРТ хамтран ажиллана
2016-11-09

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Ц.Оюундарь нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

 

Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг гамшгаас өөрийгөө болон бусдыг аврах үйл ажиллагаанд сургаж, дадлагажуулах ажлыг олон нийтэд хүргэж, сурталчилгаа мэдээллээр хангах үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулж байгаа юм.

 

 

Санамж бичгийн хүрээнд талууд өнөөдөр үйл ажиллагааны нээлтээ хийсэн Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийг түшиглэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулсан цуврал цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулах, цаг агаарын болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын талаар урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, гамшгаас урьдчилан сэргийлэх сурталчилгааг зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулна.

Shuud.mn
Сонин хачин